Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

17 бөх НАЧИН цолны болзол хангалаа

Б.Дэлгэр, iKon.mn
2022 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны Тавын даваа өндөрлөж, 17 шинэ Начин цолтон төрлөө.

Тавын даваанд 

  1. Булган аймгийн Могод сумын харьяат, "Сод Монгол" группийн бөх, Аймгийн заан Э.Энх-Амгалан улсын аварга Г.Эрхэмбаярыг  
  2. Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, Хилийн цэргийн 0208 дугаар ангийн бөх, аймгийн арслан Э.Нямаа улсын заан Н.Жаргалбаярыг  
  3. Булган аймгийн Орхон сумын харьяат, "Дээдчийн жигүүр" компанийн бөх, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл улсын заан М.Өсөхбаярыг  
  4. Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, Зэвсэгт хүчний 034 дүгээр ангийн бөх, аймгийн арслан Б.Мижидсүрэн улсын заан Ц.Одбаярыг  
  5. Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяа, Хилийн цэргийн 0208 дугаар ангийн бөх, аймгийн арслан О.Цэцэнцэнгэл улсын харцага А.Цацабширыг  
  6. Увс аймгийн Тэс сумын харьяат, Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн бөх, аймгийн арслан Н.Хүрэлсүх улсын харцага Т.Баасанхүүг  
  7. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, "Сод Монгол" группийн бөх, аймгийн заан Б.Түвшинтөгс улсын харцага Ө.Даваабаатарыг  
  8. Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Зэвсэгт хүчний 034 дүгээр ангийн бөх, аймгийн заан Ц.Бямба-Отгон улсын харцага Х.Гантулгыг 
  9. Увс аймгийн Тэс сумын харьяат, Хилийн цэргийн 0208 дугаар ангийн бөх, аймгийн заан О.Түмэн улсын харцага Т.Бэгзсүрэнг  
  10. Завхан аймгийн Яруу сумын харьяат, Хилийн цэргийн 0208 дугаар ангийн бөх, цэргийн арслан М.Лхагвагэрэл улсын харцага Ш.Пүрэвгарьдыг  
  11. Увс аймгийн Тэс сумын харьяат, "Хүч" спорт хорооны бөх, аймгийн арслан Х.Оргилболд улсын харцага Ц.Мөнхбаярыг  
  12. Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, Хилийн цэргийн 0208 дугаар ангийн бөх, аймгийн арслан Г.Бадрах улсын начин Х.Батчулууныг  
  13. Булган аймгийн Орхон сумын харьяат, Хилийн цэргийн 0208 дугаар ангийн бөх, аймгийн арслан Э.Сумъяабат улсын начин Д.Амарсайханыг  
  14. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн бөх, аймгийн арслан Б.Лхагвадорж улсын начин Э.Ванданцэрэнг  
  15. Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 034 дүгээр ангийн бөх, аймгийн харцага Б.Сосорбарам улсын начин Ж.Ням-Эрдэнийг  
  16. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Хангарьд клубийн бөх, аймгийн арслан Ө.Батзул улсын начин Д.Хүдэрбулгыг  
  17. Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Зэвсэгт хүчний 034 дүгээр ангийн бөх, аймгийн заан Э.Батмагнай аймгийн арслан О.Наранбаатарыг тус тус давж ийнхүү Начин цолны болзол хангалаа.