Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын соёолон насны морины уралдаан өндөрлөлөө.
Уралдаанд түрүү магнайд Ховд аймгийн Мянгад сумын уяач Батсуурийн Энхбаярын халтар үрээ орлоо. Энэ үрээг 11 настай Б.Намжилцогт унажээ. Уяач Б.Энхбаяр "Тод манлай уяач Т.Батзориг гуайн унаган адуу. Уралдаж байгаагүй, битүү адуу юм. Энэ жил би соёолон, даага, сонгомол дээд, дунд насанд хүлгээ уралдуулна. Өнөөдөр соёолон насаар эхлүүлж, түрүү магнай авлаа. Маш их баяртай байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Энэ насны хурдан морины уралдааны
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!