ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Мөнгөний бодлогын шийдвэрийн талаарх эдийн засагчдын БАЙР СУУРЬ

ikon.mn
2022 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 1 нэгж хувиар өсгөж 10% хүргээд байна. Шийдвэрийн талаар эдийн засагчдын байр суурийг хүргэе.

Эдийн засагч Н.Энхбаяр: Цаашдын учирч болох эрсдэлтэй нийцсэн зөв шийдвэр

Тэрбээр “Монголбанкнаас бодлогын хүүгээ нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн нь өнөөгийн бодит нөхцөл, цаашдын учирч болох эрсдэлтэй нийцсэн зөв шийдвэр болсон. Хилийн боомтууд дээр үүсэж байгаа экспортын саатал, импортын тасалдлыг зогсоож, боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгох арга хэмжээг ЗГ-аас авч хэрэгжүүлсний дараа нийлүүлэлтийн тасалдал арилж, инфляц тогтворжих боломжтой гэж үзэж байна. Бензин шатахууны үнийн өсөлт (АИ92) ирэх 3-р улиралд тохиох нь тодорхой байна” гэсэн юм.

Эдийн засагч Д.Оюунбадам: Инфляцын өсөлтийг сааруулахад хувь нэмэр оруулах үүднээс мөнгөний хумих бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй

“Инфляц 15 хувьд хүрснээс гадна цаашид улам өсөх хандлага ажиглагдаж байгаа тул мөнгөний бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлж, 10 хувьд хүргэснийг зөв арга хэмжээ гэж харж байна. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт, тээвэр, логистикийн саатал, тээврийн зардлын өсөлт зэргээс шалтгаалсан шатахуун, хүнс болон импортын барааны үнийн өсөлт инфляцын дийлэнх хэсгийг бүрдүүлж байгаа статистик мэдээлэл гарсан. Гэсэн хэдий ч инфляцын өсөлтийг сааруулахад хувь нэмэр оруулах үүднээс мөнгөний хумих бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй.

Инфляцыг тогтворжуулахын тулд Монголбанкны зүгээс мөнгөний бодлогын арга хэмжээ авахаас гадна Засгийн газрын зүгээс мөн төсвийн зарлагын асуудалд анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, эдийн засгийн хүндрэлтэй үед тэвчиж болох төсвийн хөрөнгө оруулалтын зарим төсөл, засварын ажлыг хойшлуулж, хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төслүүдэд хөнгөлөлттэй зээл олгох замаар илүүтэй дэмжих зэрэг арга хэмжээ авах нь зүйтэй юм” гэсэн байр суурь илэрхийлэв.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Batmonh [66.181.161.43] 2022/6/26
Бид үнэхээр хүндрэлтэй нүүр тулна.Учир гадаадаас авсан зээл үр дүнтэй ашиглаагүй хор тун удахгүй мэдрэгдэж зээл дарамт яаж улсын дотоод хүчин зүйлд нөлөөлдөг олон асуудлаас харагдаж эхлэнэ. Эхлээд ажлын өртөг даадаг цалин хөлс үнэгүйдэх үзэгдэл энэ байдал иргэд болон үйлдвэрлэгчид нөлөөлж эхлэнэ. Энэ арга замаас гарсан замаас гарсан улсын хөрш байж хэрэглэхгүй байгаа нь зөвхөн өөрсдийн эрх ашгаа бодсон нөхдийн хийж байгаа ажил . Бид жинхэнээр. Ази тивийн Африк болчихоод бна. Баялаг байвч бүрэн ашиглаж чадахгүй хоосон лоозон ярисан нөхдүүд удирдуулж бгаа нь бидний өөрсдийн буруу юм. Тэд улсын эрх ашгийг төлөө бус харин өөрсдийн амьдралын бүрэн баталгаа болгож хуулиар хамгаалагдсан давуу эрх эдлэдэг учраас энэ орны хөгжлийг даруй 100 жилээр хойш татаж байна.
0 | 0 Хариулах
Янаг Цоодол [77.24.7.205] 2022/6/24
Халуухан хүүхэн
0 | 0 Хариулах
Зочин [66.181.164.191] 2022/6/24
энхбаяр өчнөөн жил олон ерөнхий сайдын ЭЗ ийн зөвлөх байхдаа юу хийж байсан болоо. юу ч хийдэггүй гадаадаар тэнэсэн хүн байснаа албанаасаа буумагц бүх ТВ, сонин , сайтуудаар байнга гарч байхын . тийм л мундаг юм бол ажилаа хийж байхдаа улсаа хөгжүүлээгүй дуугай байсаны учир юу вэ
1 | 1 Хариулах
Зочин [202.126.88.190] 2022/6/24
Монголын хулгайч баячууд нэг талхыг нэг сая төгрөгөөр авсан ч гудайхгүй. 10 үеэрээ идээд барахгүй баян билээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.226.226, 147.161.194.88] 2022/6/24
ӨӨР ЯМАР Ч АРГА ЗАМГҮЙ БОЛООД МУХАРДСАН УЧРААС БОДЛОГЫН ХҮҮ ӨСГӨСӨН НЭРТЭЙ СУУЖ БАЙГАА ЮМ МОНГОЛ БАНК. ТӨСВИЙН ХУЛГАЙГАА ТАСЛАН ЗОГСООХГҮЙ, ТӨСВИЙН ЦООРХОЙГОО АРИЛГАХГҮЙ, ТӨСВИЙН ЗАРДЛАА ХУМЬЖ ОНОВЧТОЙ БОЛГООГҮЙ БАЙЖ МӨНГӨНИЙ БОДЛОГО ЯРИХ УТГАГҮЙ. ИНФЛЯЦ 16 ХУВЬ, ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ХАСАХ 3.8 ХУВЬ. ЗАСАГ ТӨРИЙН АЖЛЫН ҮНЭЛГЭЭ НЭГ ИЙМЭРХҮҮ.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.230.162] 2022/6/24
Энэ хэдэн эдийн засагч нэртэй, эргүү малнуудыг хэзээ сонсохоо больсон цагт Монгол хөгжинө, хамгийн ухаан муутай мулгуу хэдийг нь зориудаар гаргаж ирдэг Америкийн сонгодог арга. Энэ хэд бол эдийн засагч гэж хэлэхээсээ ичих хэрэгтэй.
3 | 5 Хариулах
NOx [192.82.82.121] 2022/6/24
Чам шиг хэл амаа билүүдээд сууж байна уу. Энэ хүмүүс чинь хамаагүй тулхтай, чадвартай эдийн засагчид шүү. Чи бол хэдэн товчны цаанаас бүлт үсэрдэг л амьтан байна.
3 | 3 Хариулах
Ssd [192.82.72.150] 2022/6/24
Ер нь зээлийн хүүг хэн төлж байгаа вэ гэхээр ядарсан зээлтэй ард иргэд л төлж байгаа. Инфляцийг хэн өсгөж байна гэхээр зээлгүй баячууд өсгөж байна. Тэгэхээр бодлогын хүү нэмэх нь буруу биш үү. Төгрөгийн ханш яагаад унаад байна гэхээр тансаг хэрэглээний зүйлс голлож нөлөөлөх байх. Бодлогын болон зээлийн хүү харин буурч, тансаг хэрэглээний татварынг нэмэх, ланд200 түүнээс дээш машины татварыг суга нэмэх хэрэгтэй.
4 | 6 Хариулах
Наранбаатар [66.181.161.79] 2022/6/25
Яг зөв...ямар ч зам байхгүй байхад бүх машины татварыг 100% нэмээд өгөх хэрэгтэй....нийтийн тээврээ хөгжүүл
0 | 0 Хариулах