Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар(МХЕГ)-аас өчигдөр болсон краны осолтой холбоотойгоор дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын дарга Б.Батзориг "Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар аж ахуйн нэгжүүд, ялангуяа барилгын салбарт аюулгүй ажиллагааг хангахаар ажилладаг.
2022 оны дөрөвдүгээр сараас зургаадугаар сард барилгын салбарт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь осол болсон гэх барилга дээр зургаадугаар сарын 7-нд очиж урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн.
Шалгалтын дагуу улсын байцаагчийн 18 зүйл заалт бүхий мэдэгдэх хуудас хүргүүлэхийн хамт хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар заавар зөвлөмжийг өгсөн.
ВИДЕО: