ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Зорчигчийн нэр дээр бүрдүүлэлт хийж, Алтанбулаг чөлөөт бүсээр нэвтрүүлж буй өндөгний нийлүүлэлтийг хязгаарлалаа"

Н.Урантулга, iKon.mn
2022 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зорчигчийн худалдаж авсан 3 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааны нэр төрлийн жагсаалт”-аас “шувууны өндөг”-ийг хасах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн тухай Хүнс, Хөдөө, Аж Ахуйн сайд З.Мэндсайхан мэдээллээ.

Тэрбээр "Алтанбулаг чөлөөт бүсээр дамжуулан ОХУ-аас 2022 оны эхний 6 сарын байдлаар хадгалалтын хугацаа нь дуусах дөхсөн, ижил төрлийн импортын өндөгнөөс 30 хувь, дотоодын өндөгнөөс 80 хувь тус тус хямд 6.6 сая ширхэг өндгийг импортолжээ.

Аж ахуйн нэгж өндөг импортлоход гаалийн албан татвар 15 хувь, НӨАТ 10 хувийн татвар төлдөг.

Харин Чөлөөт бүсийн тухай хуулийн дагуу өндөг импортлогч аж ахуйн нэгж зорчигчийн нэр дээр бүрдүүлэлт хийж, татварын хөнгөлөлтийг ашиглан Монгол Улсын стандартын шаардлагад нийцээгүй, эрүүл ахуйн горим алдагдсан, их хэмжээний өндөг зах зээлд нийлүүлэх, улмаар дотоодын үйлдвэрлэлийг эрсдэлд оруулах нөхцөл үүсээд байна.

Иймээс Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зорчигчийн худалдаж авсан 3 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааны нэр төрлийн жагсаалт”-аас “шувууны өндөг”-ийг хасах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Зорчигчийн нэр дээр бүрдүүлэлт хийж, чөлөөт бүсээр нэвтрүүлж байгаа өндөгний нийлүүлэлтийг хязгаарласнаар хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг бий болгох нөхцөл бүрдэнэ" гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ЗӨВ, ГОЁ
10
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Ork [66.181.161.8] 2022/6/26
Хугацаа ньдуусах дөхсөнийг нь л оруулхаа байчих л даа. Бусдаар зүгээр л оруулаач. Бүүр нэг Орос болон Хятадаас биш Монголын төрөөс болж юмны үнэ өсөж байгаа шд
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.82] 2022/6/23
Оросууд энэ мэт хогоо л шахна даа бидэнд
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.175] 2022/6/25
Орос шахсан биш ченжүүдийн хийж байгаа ажил оркоо т1 мал
0 | 0 Хариулах
зочин [202.131.243.186] 2022/6/23
үндэсний үйлдвэрлэгчдийн өндөг үнэтэй шүү
0 | 0 Хариулах
Зочин [202.21.126.30] 2022/6/23
Маш зөв шийдвэр.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.113] 2022/6/22
Хугацаа нь дууссан орос өндөг импортлохоо болио [хориотой үг]
6 | 1 Хариулах
Зочин [202.9.40.66] 2022/6/23
Дууссан гээгүй байна, дөхсөн. Бас өндөгийг удаан хадгалж болдог цөөхөн бүтээгдэхүүний нэг шүү. Жаахан мэдлэгээ дээшлүүл.
1 | 2 Хариулах
АЛТАНБУЛАГ [202.126.89.182] 2022/6/22
Тэр оруулж ирсэн өндгийг нь хэсэгхэн хүмүүс чөлөөт бүсээс буцаагаад портер портероор нь ачаад зах зээлийн үнээр хотод авчирч зардаг.
3 | 0 Хариулах
Зочин [139.5.217.157] 2022/6/22
Ядарсан иргэдээ хямд өндөг бүү ид, үндэсний үйлдвэрлэгчийн үнэтэй өндөгийг ид гэж байгаа юм байна л даа.
3 | 4 Хариулах
Зочин [202.21.126.30] 2022/6/23
Ийм замаар татвар төлөлгүй оросоос өндөг оруулж ирж зардаг хүнээс л гарах үг бна даа
3 | 0 Хариулах
Зочин [202.126.88.82] 2022/6/23
Ядраад байгаарай сдa мэнь
0 | 0 Хариулах
Зочин [122.201.21.224] 2022/6/22
цементийн араас орлоо
3 | 1 Хариулах
Зочин [122.201.21.150] 2022/6/22
mongol undug togloomgui arai l unetei shu teevrin zardal hil gaali nemegdeegui dotoodiinh hernee shu
5 | 0 Хариулах
Зочин [202.9.40.54] 2022/6/22
Оросод өндөг 30-80 хувь хямд байдаг айн. Манай үндэсний үйлдвэрлэл гэж ёстой утгагүй үнэтэй юм аа.
16 | 1 Хариулах
Зочин [107.123.5.9] 2022/6/22
Хугацаа нь дуусах дөхсөн….хоол биш хор болох ойртсон өндөг байна…..улаан оросын колони байсан бүх улсууд хоцрогдсон ядуу,хахууль авилгалдаа нэвт идэгдсэн байдаг
3 | 6 Хариулах
Зочин [66.181.181.127] 2022/6/22
Humus orosoos benzin porteroor oruulj irj hymdhan zardag... Huuli bus bolhor ter doroo l alga boldog ghde arai l uruwdmur jijiglengin humus hymdhan benzin orosiin clonkos awad hymdhan zaraad baina gher
1 | 0 Хариулах
Зочин [202.131.233.179] 2022/6/22
Yaj iigeed hiij baigaa umaa buu importloo, zuv bodlogo. tuushtai l bai. jon jon hiigsediig buu too
1 | 5 Хариулах
Зочин [202.179.21.254] 2022/6/22
Оросыг муулаад байсан. Өөрсдөө нийлээд 25%-ийн татвар авч байна. Нэмээд ААН орлогын албан татвар бас төлнө ? Өндөг ямар машин биш үйлдвэрлэлийн нэмүү өртөг гэж гарахгүй. Тиймээс НӨАТ авах утгагүй.
9 | 1 Хариулах
Зочин [202.55.188.120] 2022/6/22
Аан орсоос иргэд татвар төлөхгүй хямд үнээр өндөг оруулж ирээд дотоодын үнтэй өндөгний үнэ хямдрах гээд байна гэж үү
11 | 0 Хариулах
Зочин [202.131.238.26] 2022/6/22
өндөгний үнэ тэнгэрт хадах нь дээ
9 | 0 Хариулах