Өчигдөр эхэлсэн Apple компанийн Worldwide Developers Conference жил тутмын хөгжүүлэгчдийн чуулганы үеэр тус компанийн мобайл үйлдлийн систем iOS-ын 16 дахь хувилбарт нэвтэрсэн шинэ боломжуудыг танилцуулжээ.
iOS 16 хувилбар одоо туршилтын шатандаа яваа бөгөөд ирэх намар зах зээлд нэвтрэх юм.
Шинэ хувилбарт нэвтэрсэн нэг том өөрчлөлт нь “Lock screen” буюу “цоожтой дэлгэц”-ийн ашиглалтыг сайжруулсан явдал болжээ.
Хүмүүс iPhone гар утасныхаа “Lock screen” дээр харагдах цагийн бичлэгийн хэлбэр, өнгийг янз бүрээр өөрчилж, бас хэд хэдэн дэлгэцийг нэг захаас нь нөгөө зах руу чирэх замаар сольж ашиглах боломжтой болсон байна.
Мөн төрөл бүрийн Widget-үүдийг цоожтой дэлгэцдээ байрлуулж ашиглах боломжтой болжээ. Нэг үгээр хэлбэл гар утас руугаа нэвтрэлгүйгээр дэлгэц дээрээс олон үйлдэл хийх боломжтой, дэлгэцийнхээ харагдах байдлыг олон янзаар өөрчлөх боломжтой болсон байна. Өөрчлөлтүүдийг бодитоор харахыг хүсвэл дараах видеог үзээрэй.
iOS 16 хувилбарын бусад шинэ боломжуудаас дурдвал:
Эх сурвалж: The Verge
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!