ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ханш тогтворжиход экспорт эергээр нөлөөлж байна

ikon.mn
2022 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

5-р сарын 26-ны өдрийн байдлаар төгрөгийн ам.доллартой харьцах албан ханш 3120 байгаа бол Худалдаа хөгжлийн банк дээр 3122, Хаан банк дээр 3122 байна. Харин Найман шарга дээрх ханш 3127 байна. Ханш энэ сард тогтворжиж, банкууд арилжаан дээр тогтоогоод байсан 1 сая төгрөгийн лимитээ цуцалж, өнгөрсөн 4-р сард 200 төгрөгт хүрээд байсан албан ханш болон захын ханшийн зөрүү үндсэндээ арилжээ.

Валютын зах тогтворжиход экспорт эергээр нөлөөлж байна. Оны эхний 4 сард нүүрсний экспортын орлого үнийн өсөлттэй холбоотойгоор 1 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 40 хувиар өсөөд буй билээ.  

Өчигдрөөс эхлэн БНХАУ манай улстай хиллэж буй Шивээхүрэн-Сэхээ боомтын үйл ажиллагааг бүрэн нээснээ зарласан. Мөн нүүрс экспортын хамгийн том гарц болох Гашуун сухайт-Ганц мод боомтоор 1-р сард 120 машин нэвтэрч байсан бол 5-р сард 400 болж нэмэгдсэн байна. Sxcoal-ын мэдээлснээр урд хөршийн Монголоос авах нүүрсний импорт цаашид нэмэгдэх хүлээлттэй байна.

Төгрөгийн ханш ам.долларын эсрэг 2022 он гарснаас хойш 9.5 хувиар суларсан бол мөн хугацаанд Польшийн элот (-8.6%), Евро (-7.7%), БНСУ-ын вон (-7.2%)-иар суларсан байна. Мөн Японы иен, Унгарын форинт, Туркийн лира зэрэг валютууд ам.долларын эсрэг хоёр оронтой тоог давж суларчээ (Зураг 1). Ковид-19 болон Орос-Украины эрсдэл, Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөсөнтэй холбоотойгоор ам.долларын ханш дэлхийн хэмжээнд чангарах үзэгдэл явагдсан байна.

Зураг 1: Дэлхийн улс орнуудын валютын ам.доллартой харьцах ханшийн өөрчлөлт. /2022.01.01-2022.05.20/

зураг
 
Дата эх сурвалж: Ройтерс терминал

Монгол Улсын хувьд экспортын саатал дээр гадаад орчны эрсдэл, тодорхой бус байдал нэмэгдсэнээр өнгөрсөн сард валютын захад түр зуурын савлагаа үүсээд байсан. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 5-р сарын 26-ны өдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Төв банк валютын нөөцийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарсан нь сүүлийн 2 жилийн хүчтэй сөрөг шокуудыг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэж, төгрөгийн ханш харьцангуй тогтвортой байхад үүргээ гүйцэтгэсэн. Евро, фунт стерлинг, иен гээд дэлхийн нөөцийн валютууд хүртэл сүүлийн 1 жилийн хугацаанд 2 оронтой тоогоор суларч, олон улсын зах зээл чичиргээ савлагаа ихтэй байгааг бүгд харж мэдэрч байгаа” гэж байр сууриа илэрхийлсэн.

Түүнчлэн, “Энэ оны хувьд экспортын гацаа л арилчихвал зэс, нүүрс, алт зэрэг манай экспортын гол бүтээгдэхүүнүүдийн үнэ түүхэн өндөр түвшинд байгаа нь бидэнд боломж байгааг илтгэнэ. Төлбөрийн тэнцэл дээрх дарамтууд богино хугацаанд шийдвэрлэгдчих бүрэн боломжтой” хэмээн онцолсон байна.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.46.52] 2022/5/27
Энэ байдлаараа Монголчуудыг боол болгох гээл байна даа. Биднийг эцэс төгсгөлгүй ажилд живүүлж хөгийн цалин өгч биднийг мөлчих санаа л байна өөр юу ч байхгүй. Гадаадад гараад ч хамаагүй хэнээс ч хамааралгүй орлогын эх үүсвэртэй болох хэрэгтэй. Аль нэг дарга, компани захирал тоогоор хязгаарлсан цалин өгөх бус ашгийн хэмжээ чөлөөтэй хөрвөдөг тийм мөнгөний бичил системийг өөрөө өөрсдөдөө бий болгох нь зүй. Хувьцааны арилжаа, жижиг бизнес, худалдаа, лангуу ажиллуулах гэх мэт. Гэхдээ бас татвар шимтгэл хамгийн бага төлдөг хувилбарыг нь та өөрөө олох хэрэгтэй. Угаас Монголд татвар төлөөд ч хэрэг байхгүй буцаж өөрт чинь 10% нь л ирдэг байх.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.82.166] 2022/5/27
Амьдрахад маш хэцүү боллоо одоо яах вн
0 | 0 Хариулах
Зочин [126.161.68.6] 2022/5/27
Үх гэж байгаа юм байлгүй манай дарга нар
0 | 0 Хариулах
sadfas [66.7.93.49] 2022/5/26
2016 он МАН 1$ = 2000₮ 2022 он МАН 1$ = 3100₮
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.172] 2022/5/26
Юун тогтворжуулах вэ, төгрөгөө чангаруулаач ээ малууд аа. Хамаг юмаа гаднаас авдаг бид чинь амьдрахад бэрх болж байна шүү
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.206] 2022/5/26
alban hansh bolon zahiin hanshin zoruul togtvorjlooo ged bgamu te zl2
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.27] 2022/5/26
1980 бсан доллар 3100 болоод тогтворжих зүгээр үү тэ. 🤣🤣🤣 Малнууд.
3 | 0 Хариулах
Зочин [64.119.23.12] 2022/5/26
gaigui boloosoi
0 | 0 Хариулах
Зочин [202.131.226.226, 147.161.194.102] 2022/5/26
ХИЛ НЭЭГДЭХГҮЙ ЭЭ ЛХАГВАСҮРЭЭН. БУХЫН ДООДОХЫГ ХАРЖ ҮНЭГ ТУРЖ ҮХНЭ ГЭДЭГ ШИГ ЛХАГВАСҮРЭН ХИЛ НЭЭГДЭХЭД НАЙДААД ИНГЭЖ ХУДЛАА Ш А А Ж БОЛОХГҮЙ ЭЭ. ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ БОЛЖ БАЙХАД ХЯМРАЛААС ГАРАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙНА УУ? ТӨВ БАНК ХЯМРАЛЫГ СӨРӨХ, МУУ ЮМАНД БЭЛТГЭЛТЭЙ БАЙХ ЁСТОЙ. МОНГОЛ БАНК ТЭГЖ ЧАДАХГҮЙ БАЙНА.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.124.129] 2022/5/26
Нэг ч гэсэн сайн мэдээ сонслоо. Монголыг маань бурхан ивээг.
3 | 1 Хариулах
Зочин [202.126.90.108] 2022/5/26
Казах, Киргизүүд шиг ажиллаж чадахгүй л байна, Лхагвасүрэн.
2 | 0 Хариулах