Нүдний хараа ба өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн (УНТЭ) Нүдний мэс заслын тасгийн их эмч О.Наранцэцэг мэдээлэл өгөв.
Тэрбээр "Дэлхийн дээр хараа алдалттай 2.2 тэрбум хүн амьдарч байна. 2015 оны судалгаанд дурдсанаар манай улсад хараа алдалтын үндсэн шалтгаан нь болрын цайлт байна. Энэ нь хараа алдалтын 39 хувийг эзэлж байгаа юм. Түүнчлэн нүдний даралт ихсэх, нүдний бүдэгшилт зэрэг өвчин зонхилох шалтгаан болдог.
Болрын цайлт нь төрөлхийн эсвэл насжилттай холбоотой, гэмтэл болон бусад хүчин зүйлээс үүдэлтэй. Төрөлхийн болрын цайлттай хүүхдийг 4-6 долоо хоногтой байхаас нь хагалгаанд оруулбал хараа алдалтаас урьдчилан сэргийлэх боломжтой.
Харин насжилттай холбоотой болрын цайлт бодисын солилцооны өөрчлөлтэй холбоотой үүсдэг. Түүнчлэн удаан хугацаагаар дааврын бэлдмэл хэрэглэх болон цацраг туяанаас шалтгаалж болор цайх эрсдэлтэй" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!