Улсын бүртгэлийн ерөнхий газраас нэр бүхий иргэдийн гэрлэлтийн гэрчилгээг хүчингүй болгосон гэх асуудал олны анхаарлыг татаад байна.
Тодруулбал “Иргэн Г-ээс 2021 оны аравдугаар сард УБЕГ-т хандаад, гэрлэсний бүртгэл хүчингүй болгуулъя. Би хэзээ ч өөрийн биеэр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж байгаагүй, энэ гэрлэлт бол хууль бус гэх гомдол мэдээллийг өгсөн. Үүний дагуу холбогдох хяналтын улсын байцаагчийн “хүчингүй болгох” шийдвэр гарсан байдаг” хэмээн өчигдөр УБЕГ-аас мэдээлсэн юм.
Тэгвэл иргэн Я-гийн нэхэмжлэлтэй Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаан өчигдөр болжээ. Тус шүүх хуралдаанаар иргэн Г, Я нарын гэрлэлтийг "хүчингүй болгосон" улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Өөрөөр хэлбэл, шүүхээс иргэн Я-гийн нэхэмжлэлийг бүхэлд хангасан буюу иргэн Г болон Я нарын гэрлэлтийг хүчинтэй гэж үзжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!