Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Даваабаяр: АИ-92 шатахууны үнэ нэмэгдэхгүй

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяраас тодрууллаа.

- Газрын тосны үнэ гаднын зах зээл дээр өсөлттэй байгаа. Гэхдээ энэ хэвээр дотоод зах зээлд шатахууны үнэ нэмэгдээд байвал хэцүү. Шатахууны үнийг цаашид тогтвортой байлгах чиглэлээр ямар ажил хийж байгаа вэ?

Гадаад зах зээл дээрх түүхий тосны үнэ сүүлийн гурван сард дандаа өсөлттэй байгаа. Үүнийг дагаад ОХУ-аас манай улсад нийлүүлэх шатахууны импортын дөрөвдүгээр сарын үнэ нэмэгдсэн. АИ-80, АИ-92, АИ-95, АИ-98 авто бензиний үнэ тонн тутамдаа 168 ам.доллароор, дизель түлш 152 ам.доллароор нэмэгдсэн үнээр нийлүүлэх санал өгсөн. Энэ нь дотоодын зах зээл дээр шатахууны үнэ нэмэгдэх нөхцөл байдалд хүргэж байна.

АИ-92 авто бензиний тухайд нийлүүлэгч талтай УУХҮЯ-ны сайдын зүгээс гурван сарын хугацаанд тодорхой хэмжээгээр бууруулах, тогтвортой үнээр худалдаж авах яриа хэлцэл хийсэн. Тэр утгаар АИ-92 авто бензиний үнэ харьцангуй саармагжсан ба нэмэгдэхгүй, тогтвортой байх болов уу гэсэн хандлагатай байна. Улаанбаатар хотод АИ-92 2,390 төгрөг байгаа. Ерөнхийдөө долларын ханш тогтвортой байвал саармагжаад тогтворжих боломжтой. Харин АИ-95 авто бензиний үнэ өчигдөр 200 төгрөгөөр нэмэгдэж, 3,270 төгрөг болсон. 

- Дизель түлшний онцгой албан татварыг тэглэх тухай асуудал яригдаж байгаа. Энэ талаар шийдэлд хүрсэн болов уу? 

- Дизель түлшний үнэ нэмэгдэх гэж байгаатай холбоотойгоор УУХҮЯ-наас дизель түлшний онцгой албан татварыг бууруулах саналыг Сангийн яаманд хүргүүлсэн. Энэ асуудал одоо яригдаж байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна. Энэ талаар салбар яамнаас тодорхой хариулт өгөх байх.

Дэлхийн зах зээл дээрх нөхцөл байдлаас хамаараад цаашдын хэрхэхийг тааж хэлэх нөхцөл байдал хязгаарлагдмал байна.