Цахилгаан тамхи нь зөвхөн насанд хүрсэн тамхи хэрэглэдэг хүмүүст зориулж хийсэн бүтээгдэхүүн юм. Цахилгаан тамхинд никотин болон химийн элементүүд аль аль нь байгаа.
Вэйп буюу цахилгааны тамхины хэрэглээ нь дэлхий даяар нэвтрээд даруй 19 жил болжээ.
Энэ хугацаанд дэлхийн хэмжээнд электрон тамхины хэрэглэгчдийн тоо 300 гаруй сая, манай улсад сүүлийн таван жилд 80 мянга гаруй хэрэглэгч нэгэнт бий болсон байна.
Тамхи үйлдвэрлэгч, дистрибьютер компаниуд үүний эсрэг хамтран нөлөөллөө тогтоосон хэвээр байна. Энэ жишээ Монгол Улсад гарч байна. Тамхины компаниуд хувийн лабораторийг түшиглэн хуурамч судалгаа, шинжилгээ хийлгүүлэх, сошиал болон мэдээллийн хэрэгслүүдээр цацаж байгаад харамсаж байна.
Цахилгаан тамхины үйлдвэрлэл, бүтээгдэхүүнд тавигдах шаардлагууд нь маш өндөр бөгөөд олон улсын чанарын болон хүнсний аюулгүй байдлын стандарт горимуудыг чанд мөрддөг. Үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүн нь дотоод чанарын стандартууд хангасан байвал олон улсын лабораториудаар давхар баталгаажсаны дараа тухайн улсын стандартуудад нийцсэн эсэхийг давхар баталгаажуулан худалдаанд гаргадаг байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд аж ахуйн нэгж байгууллагууд Европын холбоо, ОХУ, Хятад, Канад болон АНУ-ын стандартуудад нийцсэн цахилгаан тамхийг импортолж оруулж ирж байгаа.
Аливаа нэг туршилтыг хийхдээ батлагдсан стандартын дагуу мэргэжлийн байгууллагын хяналтад зориулалтын тоног төхөөрөмжөөр хийх ёстой байдаг. Монгол Улсад мөрдөгдөж байгаа журам нь энэхүү стандартыг Стандартчилал Хэмжилзүйн Газрын Техникийн хороо баталдаг. Үүний дагуу хийсэн судалгаа нь албан ёсны болдог байна.
Мөн Монгол Улсад хүнд металуудад, олон улсын стандартын дагуу бүрэн хэмжээний судалгаа хийх тоног төхөөрөмж одоогоор байхгүйг мэргэжлийн байгууллагуудаас нотлосoн байдаг.
Иймд энэ төрлийн судалгаа дүгнэлтийг хийх боломжгүй бол олон улсад бүтээгдэхүүний дээжээ явуулсны үндсэн дээр итгэмжлэгдсэн, сертификаттай, зөвшөөрөлтэй газруудад хийлгэдэг журамтай. Ийм дүгнэлт хүчин төгөлдөр хэмээн үнэлэгддэг.
Хүнд металийн элементийн судалгааг Олон улсын лабораториудад хийлгэж, бохь болон никотины судалгаануудыг Монгол Улсын Хүнсний Аюулгүй байдлын Судалгааны төв Лабораторид хийлгэсэн бол хүчин төгөлдөр болно.
Эх сурвалж: eguur.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
50 СЭТГЭГДЭЛТЭЙ
|