ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

С.Даваасүрэн: Сайжруулсан шахмал түлшний шуудай дээр "Бүх төрлийн зууханд таарна" хэмээн бичсэн мэдээллээ болих хэрэгтэй

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн хяналт шалгалт”-ын талаар өнөөдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/ мэдээлэл өгөв. Тодруулбал, уламжлалт болон стандарт зууханд сайжруулсан түлшийг түлж харьцуулсан туршилт судалгааг хийсэн байна. Шинжилгээний дүнгээс үзэхэд стандартын шаардлага хангасан зуухны тоос нь 62.3 хувиар бага байсан гэдгийг мэдээллээ. 

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн "Иргэд маань зуухаа шинэчлэхэд анхаарах шаардлагатай байна. Агаар болон орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран уламжлалт зуух болон стандарт зууханд сайжруулсан түлшийг түлж туршилт хийлгүүлсэн. Ингэж үзэхэд уламжлалт зуух хангалтгүй байгаа юм. 
Тавантолгой түлш ХХК-ийн 2022 оны дөрөвдүгээр сард судалгаа хийсэн байна.

Танайх ямар төрлийн зуух ашигладаг вэ хэмээн асуухад 90 орчим мянга нь уламжлалт зуух, 60 орчим мянга нь төслийн зуухтай хэмээн хариулжээ. Гэтэл уламжлалт зууханд сайжруулсан түлш түлэх нь стандартын шаардлага хангахгүй. Тиймээс дээрх тайлантай уялдуулж Тавантолгой түлш компанид санал хүргүүлэх гэж байгаа.

Сайжруулсан шахмал түлшний шуудай дээр "бүх төрлийн зууханд таарна" хэмээн бичсэн мэдээллээ болих хэрэгтэй. 
Хамгийн гол нь сайжруулсан түлш, сайн зуух, хариуцлагатай иргэн гэсэн гуравласан холбоосоор утаатай тэмцэхгүй бол болохгүй нь ээ.  Ид өвлийн үед түлш рүү хамаг бурууг чихээд,  дулаарахаар назгайраад байвал энэ асуудлыг шийдэж чадахгүй" хэмээн хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
[103.80.210.183] 2022/4/14
өчнөөн туршлаа бүх зүйл сайн байна гээд байсан. энэ зүгээр л наалдуулсан нунтаг гүүрсээ яаж ч түлсэн болно дог_ эсүүл түүхий нүүрсээ түлэх замаа нээ.
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.49] 2022/4/13
Өнгөрсөн намараас л таван толгой түлшийн үйлдвэрийн дарга удирдлаг тэргүүнтэй хүмүүс энгийн зуух пийшинд сайжруулсан түлш түлж болохгүй гэж яриад эхэлсэн энэ нөхөдүүд мөнгө угаах идэж уух нүхээ хийгээд баына даа ирэх намараас баахан сурталчилгаа хийн дээ зохих байгууллаг иргэд анхааралдах шаардлагтай манаых энгийн ханан пийшин зууханд 3 дахь жилдээ түлж байна зүгээр л байгаа шүү бид та нараас дор эргүү тэнэг хүмүүс биш шүү
1 | 0 Хариулах
лБаяр [59.153.112.223] 2022/4/13
сайжруулсан зуух биш сайжруулсан толгой, сайжруулсан төр хэрэгтэй болжээ
1 | 1 Хариулах
Монгол төр сайн [89.163.143.8] 2022/4/13
Төр хангалттай бүр дэндүү сайн байгаа харин САЙЖРУУЛСАН БИЗНЕСҮҮД КОМПАНИУД л хэрэгтэй байна шүү дэлхийд өрсөлддөг доллар оруулдаг компаниуд
0 | 1 Хариулах
Зочин [192.82.68.32] 2022/4/13
Шахмал түлш хэрэглэж бгаа хүмүүсийг харахаар шуудайтай нь хамт пийшин рүүгээ хийчихдэг юм бна лээ. Залхуу гэж аймаар. Шуудай бас мөнгөөр ирдэгийг мэдэхгүй. Авчирсан шуудайных нь тоогоор нүүрс өгөөд шуудайгаа дахин ашиглаж бх хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.93.85] 2022/4/13
Шахмал түлшээр утааны асуудал шийдэгдэхгүй Зуух бол мөнгө угаах арга зам мөн
2 | 1 Хариулах
та нар яагаад ийм юм бэ. [49.0.130.24] 2022/4/13
Бас нэг мөнгө угаах асуудал, та нар яагаад ийм юм бэ.
3 | 1 Хариулах