ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ганзориг: Тамхи нь хавдар үүсгэхээс гадна үрэвслийн болон харшлын гаралтай өвчнүүдийн шалтгаан болдог

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тамхины хор хөнөөлийн тухай цуврал видео контентыг Эрүүл мэндийн яамнаас хүргэж байгаа билээ. 

Үүний дотроос тамхи ба архаг бронхитийн талаарх мэдээллийг хүргэж байна. 

Архаг бронхитийн гол шалтгаан нь тамхи болон тамхины утаа. Архаг бронхит нь гуурсан хоолой үрэвсэж, өтгөн идээрхэг цэр ихээр ялгаруулдаг амьсгалын замын өвчин юм.

Архаг бронхиттэй хүний зовуурь:

  • Ханиалгах
  • Цэр гарах
  • Амьсгаадах гэсэн үндсэн гурван шинж тэмдэг илэрнэ.

ДЭМБ-ын тодорхойлсноор жилд гурван сараас доошгүй хугацаагаар цэртэй ханиалгаж, тэр нь хоёр жилээс багагүй хугацаагаар үргэлжилсэн бол “архаг бронхит” гэж үздэг.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Уушги судлалын тасгийн их эмч Б.Золзаяа “Агаар дамжуулах замын гуурсан хоолойнууд архаг байдлаар үрэвсэж, үрэвсэл нь явсаар эмгэг бүтцийн өөрчлөлтөд орж, зузаараад ялгарсан шүүрлээрээ бөглөрөхийг архаг бронхит гэдэг.

Мөн “Тамхи хавдар үүсгэхээс гадна үрэвслийн болон харшлын гаралтай өвчнүүдийн шалтгаан болдог. Тамхи татдаг хүмүүс архаг бронхит гэдэг оношгүй байна гэж байхгүй” хэмээн ХСҮТ-ийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч, мэс засалч Б.Ганзориг ярилаа. 

ВИДЕО: Тамхи ба архаг бронхит 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.83.86] 2022/3/17
Tsahilgaan tamhia heregleldee shuud gargii shde
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.175] 2022/3/17
Tamhi tatdag nohor maani ogt haniadgui
0 | 0 Хариулах
зочин [202.9.47.17] 2022/3/17
Архи тамхи нь дээр хортой гэж бичсэн байхад л архи ууж тамхи татаад байдаг шизонууд их байнаа.
1 | 0 Хариулах
Зочин [202.131.241.86] 2022/3/17
Бид ийм контентуудаа л сайн үзэж баймаар
4 | 0 Хариулах