ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын хамгийн анхны NFT дуудлага худалдаанд оролцож алдарт “Нутгийн зүгт” цор ганц тосон зургийн эзэн болоорой

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 3 сарын 9
Сурталчилгаа

Монголын орчин үеийн поп-сюрреалист уран бүтээлч Э.Гансүх зураачийн “Нутгийн зүгт” SINGLE EDITION NFT уран бүтээлийн цуглуулга анх удаа онлайнаар дуудлага худалдаанд оролцох гэж байна. Дан ганц тосон будгийн уран бүтээлээс гадна Single болон Limited Edition хэлбэрээр зураачийн өөрийн гараар урласан дижитал уран бүтээлүүд олны хүртээл болох гэж байна.

Уран бүтээлчийн алдар: Уран бүтээлч Энхтайваны Гансүх /@gansukh art/ нь 2007-2021 онд хамтарсан 21 удаагийн үзэсгэлэн, бие даасан 2 үзэсгэлэнг тус тус гаргасан. Түүнчлэн дүрслэх урлаг, дизайны чиглэлээр боловсролын салбарт тасралтгүй 16 жил багшилж олон авьяаслаг уран бүтээлч, дизайнеруудыг бэлтгэжээ. Авьяаслаг шавь нараас нь сүүлийн 10 жилийн хугацаанд гадаад, дотоодын олимпиад, уралдаан тэмцээнд 500 гаруй медаль хүртсэн гавьяатай багш юм.

SINGLE EDITION NFT цуглуулга: Э.Гансүх зураачийн үндсэн 3 хэсэг бүтээлээс бүрдсэн энэхүү цуглуулгад “Нутгийн зүгт”, “Онгод залрахуй”, “Хүслийн хязгаарт” гэсэн NFT дижитал уран бүтээл тус тусын бэлгэдэл, бэлгийн хамтаар “Octagon” NFT маркетплейс дээр 2022 оны 03-р сарын 10-ны өдөр худалдаалж эхэлнэ. Дуудлага худалдаанд оролцогчид ЭНЭ линкээр орж бүртгүүлээд цор ганц алдарт  тосон уран бүтээл болон дижитал уран зургийн эзэн болох боломжтой юм.

 

HYBRID EDITION: “Нутгийн зүгт” хэмээх цор ганц дижитал бүтээлийг Octagon маркетплейс дээр 2022 оны 03-р сарын 10-18–ны өдрийн хооронд худалдаална. Тус бүтээлийн NFT эзэмшигч нь бүтээлийн зохиогчийн эрх, 150х150см хэмжээтэй тосон будгийн эх зургийн хамтаар бэлэгт авна.

Үүнээс гадна 2 төрлийн зураачийн өөрийн гараар бүтээсэн дижитал уран бүтээлийг хамтад нь танилцуулна.

Цор ганц “Эх хувь”: “Нутгийн зүгт” уран зураг нь 150х150 см хэмжээтэйгээр зотон дээр тосон будгаар 2016 онд бүтээгдсэн. Э.Гансүх зураачийн 2016 онд дэлгэгдсэн "УВДИС" бие даасан үзэсгэлэнд анх удаа үзэгчдийн хүртээл болсон.  "Арт" мэргэжлийн уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн, Монголын уран зургийн галерейн зохион байгуулсан “Оны шилдэг бүтээл-2017” үзэсгэлэн, Лев Толстойн "Адууны түүх" жүжгийн үеэр морьдын зургийн үзэсгэлэнгээр УДЭТ-т тус тус дэлгэгдэж нийтийн хүртээл болж байжээ.

“Нутгийн зүгт” бүтээлийг 2022 онд зураач өөрийн гараар дижитал зураг болгон цоо шинээр цор ганц хувийг дахин зурсан билээ. Уран бүтээлийн эх хувийг нь дижитал хэлбэртэй нь давхар эзэмшиж буй хамгийн анхны тосон зураг болж байна. 

Дүрслэл: “Хүний төрж өссөн нутгийн нар нь хүртэл хайрлан ээдэг. Салхи нь хүртэл онгод адил тагнайд амтагддаг нутагтаа янцгааж өссөн унаган бага нас минь. Нас бие гүйцэж хурдан хүлэг болохын цагтаа унаган балчир үе шигээ дэвхцээд очно. Унасан уулынхаа хормойд очоод, унаган насаа дурссаар нүд аньж явахдаа ч нутгийн бууриндаа хийморь бид хоёр шингэж үлдэнэ” 

 

SINGLE EDITION: Тус дуудлага худалдааны хоёр дахь хэсэг болсон “Онгод залрахуй” уран зургийн дижитал 10 хувь өөр өнгө бүхий SINGLE EDITION NFT хувилбар Octagon маркетплейс дээр 2022 оны 03-р сарын 10-ны өдөр тус бүр нь 1.500.000 төгрөгийн үнэлгээтэй оролцоно.

Дуудлага худалдаанд оролцохоор бүртгүүлэх бол ЭНД дарна уу...

Бэлэг: 10 өөр өнгө төрхтэй “Онгод залрахуй” NFT бүтээлийг худалдан авсан хүн зохиогчийн эрхийн хамтаар Э.Гансүх зураачийн гарын үсэгтэй графикийн торгон бар зургийн тусгай дугаарлалттай дардсан зураг 1 ширхгийг бэлэгт авна.

Бэлгэдэл: “Онгод залрахуй” дижитал уран зургаараа санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж, хийморь нь үргэлж дээш өргөн дэлгэрч байхыг бэлэгдэн бүтээсэн. Хүмүүний хийморийг дуудан сэргээгч онгодуудыг сүмбэр уулын оргил мэт гурван эрдэнээр дүрсэлж, сэтгэлийн дотоод чимээг хурц гэрэл даган өөд гүйж буй уян хатан, цэлмэг хурц ухаант эмэгтэй хүнээр, өндрийн өндрөөс хурц харан нисэх шонхор шувуу мэт шударга занг хурдан морины хурд хүчээр дүрслэв.

 

LIMITED EDITION: “Хүслийн хязгаарт” NFT уран бүтээл нь Octagon маркетплейс дээр 99 мянган төгрөгийн үнээр ердөө 100 ширхэг 2022 оны 03-р сарын 10-ны өдөр арилжаанд орж худалдаална.

Хөнгөлөлт: Монголын ирээдүйн дижитал уран бүтээлчдийг бэлтгэхэд таны худалдан авсан “Хүслийн хязгаарт” NFT уран бүтээл сургалтын эрхийн хамтаар дагалдана.

 "Хүслийн хязгаарт" NFT бүтээл эзэмшигч нь уран бүтээлч, багш Э.Гансүхийн зохиосон тусгай хөтөлбөрийн дижитал болон гар зургийн 32 цагийн сургалтад 30% хөнгөлөлтэй суралцах эрхтэй болно.

Тусгай “Урилга”: Эдгээр 3 төрлийн NFT уран бүтээлийг эзэмшигчдэдээ Э.Гансүх уран бүтээлчийн зүгээс хувийн бие даасан үзэсгэлэндээ тусгай урилга хүргүүлж, уран бүтээл тайлбарлах, дүрслэх урлагийн талаар дэлгэрэнгүй ярилцах боломжийг нээж өгч байна.

Алсын хараат зах зээл: Манай улсад анх удаа дижитал хэлбэрийн уран бүтээл NFT зах зээл дээр дуудлага худалдаагаар зарагдах гэж буй энэ явдал нь цааш цаашдын манай орны нийт уран бүтээлчдийн оюуны өмч, эрх ашгийг эрхэмлэн дээдэлж чадах том амжилт харагдаж байна. Та тус дуудлага худалдааг зохион байгуулж буй ЭНЭ линкээр зочлон бүртгүүлж оролцох юм.

NFT marketplace дээр уран бүтээлч, бизнес эрхлэгчид өөрсдийн уран бүтээлийг Mint хийж сурталчлах, хөрөнгө оруулалт татах, цаашлаад хоёрдогч зах зээлд гаргах гүүр нь болох юм.

NFT хэлбэрийн дижитал бүтээл, тэр дундаа хүний сэтгэлийг баясгах уран бүтээлийн бүх төрөл нь зөвхөн худалдаж аваад эзэмших, хадгалах  төдийгөөр хязгаарлагдахгүй бөгөөд тэдгээр бүтээлээр дамжуулан төрөл бүрийн хэрэглээг эдлэх зохиогчийн эрхтэй байдгаараа давуу талтай.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.