Зохиолч Б.Шүүдэрцэцэг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй эрхмүүдэд Ерөнхийлөгч өнөөдөр төрийн одон медаль хүртээв.
Энэ үеэр “Шүүдэр продакшн” ХХК-ийн захирал Б.Тогтохбаяр буюу зохиолч Шүүдэрцэцэгт Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол олголоо.
Б.Тогтохбаярыг уншигчид “Хулан,”Шүрэн бугуйвч”, “И-мэйлээр илгээсэн сарнай”, ”Үйсэн дээрх бичээс”, ”Чимээгүй хашгираан”, ”Цасан нулимс”, ”Зургадугаар сарын цас”, ”Сэтгэлийн анир”, "Домогт Ану Хатан" зэрэг номуудаар нь сайн мэднэ.
Тэрбээр сүүлийн үеийн бүтээлүүддээ Монголын түүхэн хатдын сэдвээр түлхүү бичиж туурвиж байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
