Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн эсрэг вакцины IV тунд 92,216 иргэн буюу хүн амын 2.8% нь хамрагджээ

Т.Цэлмэг, IKON.MN
2022 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт 551 хүн вакцины гурав дахь тунд хамрагдсан бол дөрөв дэх тунг 797 хүн хийлгэжээ.

Өнөөдрийн байдлаар манай улс коронавирусийн эсрэг 5,550,257 хүн тун вакцин хийсэн байна. 

Үүнээс

  • I тунд 2,270,545 иргэн буюу хүн амын 69.8 хувь,
  • II тунд 2,171,826 иргэн буюу хүн амын 66.8 хувь,
  • III тунд 1,015,670 иргэн буюу хүн амын 31 хувь,
  • IV тунд 92,216 иргэн буюу хүн амын 2.8 хувь нь тус тус хамрагджээ.

Манай улсад халдварын оргил үе буурсан гэж үзсэн тул Засгийн газраас Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг буюу цар тахлын үеийн хязгаарлалтын бүх арга хэмжээг цуцлан, хилээ бүрэн нээх шийдвэр гаргасан.

Гэхдээ Халдварын эрсдэл огт байхгүй боллоо гэсэн үг биш гэдгийг Шадар сайд С.Амарсайхан мэдээлсэн.

Иймд УОК, ЭМЯ бэлэн байдлыг хангаж ажиллах бөгөөд вакцинд хамрагдах, маск зүүх, хүн хоорондын зай барих дэглэмээ мөрдөхийг сануулж байгаа юм.

COVID-19 халдварын нөхцөл байдалтай холбоотой болон дархлаажуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү.