2025 онд бүх төрлийн тээврээр 146.5 сая тонн ачаа тээвэрлэжээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 9.5 хувь буюу 12.7 сая тонноор нэмэгдсэн дүн юм. Тухайлбал өмнөх онд авто замаар 96.5 сая тонн, төмөр замаар 49.8 сая тонн, агаараар 12.5 мянган тонн ачаа тээвэрлэлээ.
Мөн өнгөрсөн онд бүх төрлийн тээврээр давхардсан тоогоо 179.8 сая хүн зорчсон гэж Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ) мэдээлэв.
Уг үзүүлэлт нь өмнөх жилээсээ 26.6 сая хүн буюу 17.4 хувиар өссөн дүн юм.
Давхардсан тоогоор өнгөрсөн онд агаарын тээврээр 2.4 сая, авто замаар 175.5 сая, төмөр замаар 1.8 сая хүн зорчсон байна.
Онцолбол агаарын тээврээр зорчигчид өнгөрсөн онд өмнөх жилээсээ 13 хувиар өсөхөд
Тээврийн салбар өнгөрсөн онд нийтдээ 11.8 их наяд төгрөгийн орлоготой байсан бөгөөд энэ нь өмнөх жилээсээ 5.9 хувиар буурсан дүн болов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!