"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдөр өнөөдөр тохиож байна.
Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурал(УИХ)-ын дарга нар ахмад настнуудаа хүндлэн золголоо.
Төрийн золголтын дараа Соёлын тэргүүний ажилтан, ерөөлч, магтаалч, морин хуурч Ц.Соёл-Эрдэнэ Төрийн хан хуурын хөгийг тэгшлэв.
“Зэ хө, төгөлдөр Монгол орныхоо төрийн магтаалыг аялгуулан айлтгая.
Эх орон, тусгаар тогтнолоо
Эрхэм төрөө, тамга, сүлдээ,
Алтан соёмбот далбаагаа
Агуу жавхлант Төрийн дууллаа
Эцэг тэнгэр, эх газартаа
Эзэн Чингис, хар сүлдэндээ
Есөн цагаан тугандаа сүслэн дээдэлж даатгая.
Ашид мөнхийн Нууц товчоогоо
Аялгуу эгшиглэнт хан хуураа
Хөх Монголын хүндэт нумаа
Хүндлэн дээдлэх Үндсэн хуулиа
Эцэг тэнгэр, эх газартаа
Эзэн Чингис, хар сүлдэндээ Есөн цагаан тугандаа сүслэн дээдэлж даатгая” хэмээн төр, түмэндээ өргөх айлтгал, магтаалыг өргөн барив.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!