Уншиж байна ...

Монгол Улсад суугаа Элчин сайдуудын САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

Г.Мөрөн, iKon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн Цагаан сарын баярт зориулан Монгол Улсад суугаа Элчин сайдууд мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна. 

Австралийн Холбооны Улсын Элчин Сайд Лео Зенг монголчуудад гал морин жилдээ эрүүл энх, аз жаргал, хөгжил цэцэглэлтээр дүүрэн байхыг ерөөн мэндчиллээ.

Америкийн Нэгдсэн Улс(АНУ)-ын Элчин сайд Ричард Буанган монгол уран бичлэгээр "Гал морин жилдээ сайхан шинэлээрэй" хэмээн бичиж, монгол хэлээр мэндчилгээ дэвшүүлжээ.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Элчин сайд Шэнь Миньжуань Сар шинийн мэндчилгээндээ "Гал морин жил айлчлан буйг тохиолдуулан Хятад, Монгол хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хүлэг морьд лугаа хурдлан давхиж, зорьсон бүхэндээ саадгүй хүрэхийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе" хэмээв.

Их Британийн Элчин сайд Фиона Блайт малчин өрхөд зочилж, уламжлалт ахуйг илэрхийлсэн мэндчилгээ дэвшүүлэв.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайд Хэльмут Кулитц Сар шинийн мэндчилгээндээ "Шинэ жил эрч хүч, амжилт бүтээл, итгэл найдвараар дүүрэн байж, Монголын ард түмний олон зуун жил уламжлагдан ирсэн эв нэгдэл, хамтын үнэт зүйл улам бат орших болтугай" хэмээн ерөөв. 

Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хамт олон монгол дуу дуулж, хөгжим тоглож, бүжиг бүжин эрч хүч, баяр баясгалантайгаар Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.