Билгийн тооллын XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан хоёр өдрийн турш Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа.
Уг барилдаанд улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөх зодоглосноос Завхан аймгийн Яруу сумын харьяат, "Хилчин" спорт хороо, Завхан Даян дэвжээний бөх, гавьяат тамирчин улсын заан М.Лхагвагэрэл найм даван түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат "Аврагч" спорт хорооны бөх, улсын аварга О.Хангай долоо даван үзүүрлэлээ.
Их шөвгийн дөрөвт Увс аймгийн Ховд сумын харьяат, "Увс Нуур" дэвжээ, "Сүлд" спорт хорооны бөх, дархан аварга Н.Батсуурь болон Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, Тэргүүн Богд дэвжээний бөх улсын арслан Э.Батмагнай нар шалгарч үлдлээ.
Түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдийн шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар нар гардуулан өгч, баяр хүргэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!