Уншиж байна ...

Ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Н.Эрхбаяр, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Энэ сарын 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 21-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороо шуурга шуурч, хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.

Энэ сарын 24-ийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Энэ сарын 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 20-нд ихэнх нутгаар, 21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 22, 23-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -26...-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -22...-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -8...-13 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -13...-18 градус, бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -18...-23 градус хүйтэн байна. 

Зураг
5 | 9 | 1 өдөр