Уншиж байна ...

Улсын аварга Ч.Санжаадамба гавьяат тамирчин болов

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 18 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гал морин жилийн сар шинийн баярын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарим хүнд төрийн одон медаль гардуулав.

Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Монгол Улсын 22 дахь аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамбад гавьяат тамирчин цол хүртээлээ. Өдгөө 40 настай Ч.Санжаадамба аварга одоогоос 10 жилийн өмнө 1,024 бөхийн манлай болсноор улсын аварга, 2018 онд найм давж үзүүрлэснээр чимэг нэмсэн бол 2011, 2013, 2014, 2015, 2016, 2019 онд шөвгөрсөн юм.

Мөн 2011 онд Монгол бөхийг гиннесийн номд бүртгүүлэх зорилгоор 6,002 бөх барилдуулахад тухайн үед заан цолтой байсан Ч.Санжаадамба улсын аварга С.Мөнхбаттай түрүү үзүүр булаалдаж, 13 давснаар түрүүлсэн түүхтэй.