Уншиж байна ...

"The MongolZ" баг шөвгийн наймд шалгарахын төлөө Украины "NaVi"-ийн эсрэг тоглоно

Н.Эрхбаяр, iKon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын өндөр чансаатай багуудын оролцож буй PGL Cluj-Napoca 2026 тэмцээн Румын улсад тав дахь өдрөө үргэлжилж байна.

1.2 сая ам.долларын шагналын сантай уг тэмцээний дөрөвдүгээр тойргийн тоглолтууд өнөө орой зохион байгуулагдана. Манай улсын "The MongolZ" багийн хувьд нэгдүгээр тойрогт Бразилын paiN Gaming багийг хожсон бол хоёрдугаар тойрогт Францын "Vitality" багт ялагдсан.

Тэгвэл өнгөрсөн шөнө Украины "B8" багийг хожсоноор тойргийн шатанд хоёр хожил, нэг хожигдолтой болсон. Ийнхүү шөвгийн наймд шалгарахын төлөө Украины "Natus Vincere" багтай өнөө орой 21:00 цагаас тоглохоор болж байна. 

Хоёр багийн хувьд 2025 онд нийт долоон удаа учраа таарч тоглоход "The MongolZ" баг ердөө хоёр удаа хожсон байна. Хамгийн сүүлд 2025 оны аравдугаар сард Thunderpick world championship тэмцээний шөвгийн дөрөвт учраа таарахад Украины баг 2:1 онооны харьцаатай хожиж байлаа.