Сар шинийн барилдааны тавын даваа эхэлж байна.
Дөрвийн давааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улсын начин Ө.Батзул агсны гэр бүлд хүндэтгэл үзүүлэв.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Ө.Батзул нь 2022 оны наадмаар тухайн үеийн улсын начин Д.Хүдэрбулгаар тав давснаар улсын начин цолд хүрч байв. Харамсалтай нь 2024 оны наадмын дараа буюу долдугаар сарын 30-нд зуурдаар бурхны орныг зорьсон юм.
Ө.Батзул нь үндэсний бөхөөр барилдахаас гадна чөлөөт бөхийн төрлөөр тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой мөнгөн медаль хүртсэн юм.
Хүчит бөхийн барилдааны тавын даваа буюу шөвгийн 16-д дархан аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай, улсын арслан Э.Оюунболд, Э.Батмагнай, улсын заан М.Лхагвагэрэл, Д.Хүдэрбулга, С.Сүхбат нарын бөхчүүд үлдээд байна. Улсын цолгүй дөрвөн бөх шилдэг 16-д үлджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!