Уншиж байна ...

Өнөөдрийн 16:00 цагийн байдлаар нийслэлд 444,223 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, зорчилтын тоо 9 саяд дөхжээ

Г.Мөрөн, iKon.mn
2 цаг 27 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Авто замын нөхцөл байдлыг сайжруулах, гэр хороолол руу төвлөрсөн түгжрэлийг сааруулах, зорчилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байна.

Тодруулбал энэ өдөр нийслэлийн хэмжээнд 326 байршилд 2,000 гаруй алба хаагч ажиллаж буй.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(НИТХ)-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг нөхцөл байдалд хяналт тавин, холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулж байна.

Өнөөдрийн 16:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд 444,223 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, нийт зорчилтын тоо 8,868,892-д хүрчээ. Энэхүү үзүүлэлт нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хөдөлгөөний эрчим нэмэгдсэнийг харуулж байгааг албаныхан хэлж байна гэж НИТХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.