Цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна.
Хүчит бөхийн барилдааны хоёр дахь өдөр 64 бөх тунаж үлдсэн юм. Тодруулбал дархан аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай, улсын арслан Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва, Э.Батмагнай нарын бөхчүүд манлайлж буй.
Монгол Бөхийн Өргөөнд болж буй бөхийн барилдааныг төрийн гурван өндөрлөг үзэж байна. Дархан аварга А.Сүхбат энэ үеэр тэдэнтэй мэндчилж буй содон дүр зураг манай гэрэл зурагчны дуранд ийн буужээ.
Төрийн гурван өндөрлөгөөс гадна манай улсад суугаа Элчин сайдууд бөх үзэж байна.
Тус барилдааны нэг, хоёрын даваанд заан Б.Бат-Өлзий, улсын арслан Б.Орхонбаяр нарыг давсан сумын заан Д.Мөнхтулгыг улсын харцага О.Наранбаатар, улсын гарди Ө.Бат-Орших, улсын арслан Ц.Содномдоржийг давсан сумын заан М.Өсөхбаярыг улсын харцага Б.Зоригтбаатар нар гурвын даваанд амлаад давсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!