Шинэ мөнгөн тэмдэгт авах хэрэгцээтэй байгаа бол зөвхөн банк болон баталгаатай байгууллагаар үйлчлүүлэхийг АНХААРУУЛЛАА
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Шинэ мөнгөн тэмдэгт авах хэрэгцээтэй байгаа бол зөвхөн банк болон баталгаатай байгууллагаар үйлчлүүлж залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас анхааруулж байна.
Түүнчлэн залилан мэхлэх гэмт хэрэгт өртөхөөс сэргийлж
- үл таних дугаараас ирсэн мессэж дэх холбоос дээр дарж нэвтрэхгүй байх,
- регистрийн дугаар, банкны картын мэдээлэл, нууц үг, баталгаажуулах код зэрэг хувийн мэдээллийг цахимаар дамжуулан өгөхгүй байхыг сануулав.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

