Уншиж байна ...

Үл таних дугаараас ирсэн мессэжийн холбоос дээр дарж нэвтрэхгүй байхыг АНХААРУУЛАВ

П.Сайнжаргал, IKON.MN
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүүлийн өдрүүдэд “Монгол шуудан” ХК-ны нэрийг ашигласан хуурамч мессэж иргэдийн гар утасны дугаар руу олноор ирж байгааг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас анхааруулав. 

Тухайн мессэжээр ирсэн цахим холбоосоор нэвтрэхийг шаардан иргэдийн хувийн мэдээлэл, нууц үг, банкны картын мэдээллийг хууль бусаар олж авч, улмаар Фэйсбүүк хаяг болон банкны дансанд нь нэвтэрч залилах гэмт хэрэг үйлдэгдэх тохиолдол нэмэгдэж байна.

Дээрх төрлийн хуурамч мессэж нь ихэвчлэн “Илгээмж саатсан”, “Хаяг баталгаажуулна уу”, “Төлбөр төлж илгээмжээ авна уу” зэрэг агуулгатай бөгөөд албан ёсны бус цахим холбоос агуулсан байдаг.

Иймд

  • Үл таних дугаараас ирсэн мессэж дэх холбоос дээр дарж нэвтрэхгүй байх,
  • Регистрийн дугаар, банкны картын мэдээлэл, нууц үг, баталгаажуулах код зэрэг хувийн мэдээллийг цахимаар дамжуулан өгөхгүй байх,
  • “Монгол шуудан” ХК болон бусад байгууллагууд мессэжээр дамжуулан нууц мэдээлэл шаарддаггүй болохыг анхаарууллаа.