Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний Их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 10.7, 10.9 дэх хэсэгт заасан болзол хангасан уяачдад Улсын цол хүртээлээ.
Мөн Үндэсний Их баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.5, дахь хэсэгт заасан болзол хангасан шагайн харваачдад Монгол Улсын цол олгосон байна.
МОНГОЛ УЛСЫН ТОД МАНЛАЙ УЯАЧ ЦОЛЫГ:
- Төв аймгийн Баянцогт сумын уугуул Мөнхбатын Цэрэнжав,
- Ховд аймгийн Чандмань сумын уугуул Батчулууны Ерөөлт,
- Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Ононгийн Батболд,
МОНГОЛ УЛСЫН МАНЛАЙ УЯАЧ ЦОЛЫГ:
- Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул Бүдийн Отгонсэлэнгэ,
- Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Искрагийн Золбоо,
- Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул Адуучийн Нямбаатар,
- Дундговь аймгийн Мандалговь сумын уугуул Сосорын Мөнхбат,
- Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Бадарчийн Норовсамбуу,
- Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул Цэндийн Энхтайван,
- Төв аймгийн Баян сумын уугуул Энхболдын Анар,
МОНГОЛ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ ЦОЛЫГ:
- Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Бат-Очирын Саранхүү,
- Төв аймгийн Жаргалант сумын уугуул Ганхуягийн Алтансүх,
- Булган аймгийн Сэлэнгэ сумын уугуул Доржийн Цээлхаасүрэн,
- Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Ганзоригийн Ганбаяр,
- Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул Доржийн Баттөгс,
- Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Бадиагийн Дорж,
- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Төмөртогоогийн Батмөнх нарт олголоо.
МОНГОЛ УЛСЫН ДАРХАН МЭРГЭН ЦОЛЫГ:
- Булган аймгийн Хангал сумын уугуул Чойжилын Ирээдүй
МОНГОЛ УЛСЫН ГАРАМГАЙ МЭРГЭН ЦОЛЫГ:
- Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул Бямбын Цэрэнтогтох,
- Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул Ганбатын Самдан,
- Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Эрдэнэбатын Ган-Эрдэнэ,
МОНГОЛ УЛСЫН ХОШОЙ МЭРГЭН ЦОЛЫГ:
- Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул Гончигдоржийн Наранбат,
- Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуул Алтайбаатарын Батжаргал,
- Өвөрхангай аймгийн Богд сумын уугуул Мөнхөөгийн Доржпүрэв,
- Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Гантөмөрийн Сүхбат,
МОНГОЛ УЛСЫН МЭРГЭН ЦОЛЫГ:
- Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул Бөхбатын Ганхуяг,
- Дорноговь аймгийн Мандах сумын уугуул Баярчулуугийн Санзайжамц,
- Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Гантөмөрийн Гантогтох,
- Дорноговь аймгийн Эрдэнэ сумын уугуул Дарамбаатарын Эрдэнэбаатар,
- Дорноговь аймгийн Өргөн сумын уугуул Түмэнбаярын Буяндэлгэр,
- Дорноговь аймгийн Эрдэнэ сумын уугуул Золжаргалын Жавхлан,
- Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Пүрэвсүрэнгийн Наранхүү нарт хүртээлээ.
ФОТО
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!