Уншиж байна ...

МУГЖ, "Нүүдэл" продакшны захирал Д.Цэрэндарьзавт Ардын жүжигчин цол хүртээв

А.Ням-Өлзий, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

XVII жарны Сүрээр дарагч хэмээх Гал морин жилийн цагаан сарын баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан салбар бүрийн төлөөлөлд төрийн тэргүүн одон, медаль гардууллаа. 

Энэ үеэр Монгол Улсын Ардын жүжигчин цолыг Монгол Улсын гавьяат жүжигчин "Нүүдэл" продакшны захирал Дашнямын Цэрэндарьзавт хүртээв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монголын урлагийн тайз, дэлгэцийн салбарт тасралтгүй 50 гаруй жил уран бүтээл туурвихдаа үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшсон "Аз жаргалын эрэлд", "Хүний мөс", "Хүргэн хүү", "Үүр цайхын өмнө", "Сүүн цагаан өргөө" зэрэг 60 орчим тайзны жүжиг, 40 гаруй дэлгэцийн бүтээлд гол болон туслах дүр бүтээн, театр, кино урлагийн хөгжлийн түүхэнд тод мөрөө үлдээж, Монголын соёл, ахуй амьдралыг тайз дэлгэцнээ мөнхөлсөн гавьяа зүтгэл хийгээд салбарын уран бүтээлчдийн залгамж халааг бэлтгэх, үндэсний соёл урлагийг түгээх дэлгэрүүлэхэд идэвхийлэн ажилласан өндөр хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Цэрэнзарьзавыг Монгол Улсын Ардын жүжигчин цолоор шагнаж байна" хэмээн онцоллоо.