Сар шинийн баярын өдрүүдэд үндсэн чиглэлд нийтийн тээврийн 1,007 гаруй автобус 07:20-23:10 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ. Харин шөнийн автобус 22:00-02:00 цаг хүртэл үйлчилж байгаа гэж Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээллээ.
Түүнчлэн “Чингис хаан” олон улсын нисэх буудал /ОУНБ/ руу нийтийн тээврийн автобус 24 цагаар үйлчилж байгаа аж.
Улаанбаатар хотод өдөр тутам нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн болон хот орчмын 139 чиглэлд, 18 аж ахуйн нэгж, байгууллагаас ажлын өдөр 1,182, амралтын өдөр 1,008 угсраа, давхар болон их, дунд багтаамжийн автобусаар үйлчилгээ үзүүлдэг байна.
Нийтийн тээврийн автобусны үйлчилгээтэй холбоотой санал, гомдлыг 70044040 дугаарын утсаар мэдэгдэх боломжтойг мэдээлэв.
Баярын амралтын өдрүүд хоёрдугаар сарын 23-ныг хүртэл үргэлжлэх билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!