Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд 02:00 цаг хүртэл үйлчилж байна
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Нийтийн тээврийн үйлчилгээнд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна.
Тодруулбал дөрвөн чиглэлд нийт долоон автобус явдаг бөгөөд оройн 22:00 цагаас шөнийн 02:00 цаг хүртэл үйлчилнэ.
- ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон”
- ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх”
- ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай”
- ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ)
Хот дотор автобусаар зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино гэж Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээллээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

