ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

"2017 онд Хөгжлийн Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах замаар УИХ-ын хяналт тавьдаг заалтыг ямар зорилгоор, хэн хассаныг тогтооно"

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

"2017 оноос хойш өөрсдөдөө бага хүүтэй зээл авч, түүнийгээ банк бусаар хүүлдэг асуудлыг ил болгоно"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Сүүлийн үед улстөрчдийн оролцоотойгоор Хөгжлийн Банкнаас их наядаар нь зээл авчхаад төлөхгүй байгаа асуудал үнэхээр ард түмний зэвүүцэл, татвар төлөгчдийн урмыг хугалсан явдал боллоо. Иймд Ардчилсан нам, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд хамтран Ажлын хэсэг байгуулан, уг асуудалд нухацтай хандахаар шийдвэрлэсэн.

УИХ-аас 2011 онд Монгол Улсын Хөгжлийн Банкны тухай хуулийг батлахдаа томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилт тавьсан. Тухайн үед Хөгжлийн Банкны зээлийг ямар журмаар гаргах зэргийг зөвхөн УИХ-аар батална гэж гарсан тогтоолууд бий.

Гэтэл 2017 онд Хөгжлийн Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах замаар УИХ-ын хяналт тавьдаг уг заалтыг ямар зорилгоор, ямар бүлэглэлийн хүмүүс хассан нь тодорхойгүй байна. Үүнийг бид шалгаж, тогтооно.

Нөгөөтээгүүр 2015 онд Аудитын дүгнэлтээр Хөгжлийн Банк шилдэг ААН-үүдийн гуравдугаарт жагсаж байсан төдийгүй улсын төсөвт 109 тэрбумын татвар төлсөн байж. Тэгж чадсанаараа олон улсын зах зээлд 500 сая ам.долларыг Засгийн газрын баталгаагүйгээр арилжих боломж гарч байсан. Өөрөөр хэлбэл, энэ хүртэл Хөгжлийн Банк зориулалтынхаа дагуу ажиллаж байсан байна.

Тиймээс манай ажлын хэсэг 2017 оноос хойш нууц гэсэн зэрэглэлд оруулсан, өөрсдөдөө хуваарилж, хувааж иддэг болон өөрсдөдөө бага хүүтэй зээл авч түүнийгээ цааш банк бусаар хүүлдэг асуудлыг илрүүлж тогтооно.

Ингэхдээ яг зорилтдоо тохируулж зээл аваад хугацаандаа тэрхүү зээлээ төлж байгаа бүтээн байгуулагчдыг хавтгайруулж харлуулахгүй бөгөөд хууль, шүүхийн байгууллага хэн нэгний нөлөөлөлд автахгүй зөв шалгаж байгаа эсэхэд хяналт тавина. Ингэж уг асуудалд нухацтай хандаж, цэгцлэхгүй хэрэгтэй.

Өнөөдөр зөвхөн мөсөн уулын орой нь л ил гарч байна. ЖДҮ-ийн асуудалд ч 2,3-хан хүнд буруу тохоод замхруулсан. Харин одоо Хөгжлийн Банкны асуудлыг шүүх рүү шилжүүлж, ямар нэг байдлаар замхруулахыг оролдоно.

Төрийн өмчийн олон компаниар ард түмний татварын мөнгө урсаж байна. Иймд Ажлын хэсэгт ард түмний төлөөлөл, хууль хяналтынхан, мэргэжлийн хүмүүсийг хамтран ажиллахыг уриалж байна.

Бид энэ асуудалд улс төржиж, талцахгүйгээр, цаашид гаргуулахгүй байх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Үгүй бол энэ бүх бага хүүтэй авсан мөнгөө дараагийн сонгуульдаа ашиглаж, ард түмнээс санал худалдан авах хэрэгсэл болгож байна. Бид энэ асуудлыг эрх зүйн орчинд нь шийдэх ард түмний дуу хоолой болж ажиллана” гэлээ.

Мөн тэрбээр “Хөгжлийн Банкны асуудлаар нээлттэй сонсгол хийхийг бид дэмжиж байгаа. Гэхдээ үүнийг хаацайлах бус улс сууриар нь дүгнэж, цэгнэх хэрэгтэй. Тиймээс УИХ-аас баталсан УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд бид Түр хороо байгуулах санал тавина. Энэ бол нэг, хоёр удаагийн хэлэлцүүлгээр шийдэхэд хэцүү асуудал” гэв.

"Гуравдугаар сарын 3-нд АН-ын Үндэсний бодлогын хороог хуралдуулж, АН-ын их хурлыг зарлах тухай хэлэлцэнэ"

 
Гэрэл зургийг Mpa.mn

"УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжингээр ахлуулан байгуулагдсан Хөгжлийн Банктай холбоотой асуудлыг судалж, хуулийн дагуу дүгнэлт гаргах Ажлын хэсэг өнөөдрөөс ажиллаж эхэлнэ" гэдгийг Ардчилсан ахмадын холбооны тэргүүн Ш.Батбаяр онцлов.

Тэрбээр “Ардчилсан намыг ямар нэг удирдлагагүй байлгах сонирхол эрх баригчдад байгаа нь нууц биш. Тэд Ардчилсан намын онц их хурлаар гаргасан шийдвэрийг хүчингүй болгосон мэт ойлголтыг олны дунд бий болгож байна.

Уг нь бүх шийдвэрийг тухайн намын их хурлаар гаргах ёстой байдаг. Тэгвэл Ардчилсан намын онц их хурлаар намын даргаа О.Цэгтгэрэлийг батламжилсан ч Дээд шүүхээс хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн.

Нөхцөл байдал нэгэнт ийм болсон тул бид хуулиа дээдлэх зарчмыг үндэслэн намынхаа Дээд шүүхээс тавьсан саналд нь нийцүүлэн дахин явуулах шийдэлд хүрсэн.

Ардчилсан намын улс төрийн зөвлөл өнөөдөр хуралдаж, намын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн гарын үсгийг цуглуулах ажлыг өнөөдрөөс эхэлж байна.

Одоогоор тус зөвлөлийн 30 гишүүн эхний гарын үсгийг зураад буй. Хэрэв гишүүдийн гуравны нэг нь Үндэсний хороо хуралдах нь зүйтэй гэж үзвэл гуравдугаар сарын 3-ний өдөр орчимд хурлыг хийхээр төлөвлөж байна. Уг хурлаар Ардчилсан намын их хурлыг зарлаж, хуралдуулах тухай асуудлыг хэлэлцэх болно” гэлээ.

" Хөгжлийн Банкны асуудал аль нэг улстөрчийг намнах хэрэгсэл болох ёсгүй"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Ардчилсан залуучуудын холбооны гишүүн Б.Эрдэнэбулган “Өнөөдөр нийгэмд дуулиан тариад байгаа санхүү, эдийн засаг, авлига, албан тушаалтай холбоотой асуудалд Ардчилсан нам баруун төвийн үзэл баримтлалыг эрхэмлэдэг нь маш тодорхой хариулт болно.

Нийгэмд дуулиан болоод байгаа асуудалд бид хувь хүний байр суурь бус Ардчилсан намын үзэл баримтлал дээр суурилж, ямар зарчим баримтлах вэ гэсэн гаргалгааг гаргах нь зүйтэй гэж үзэж байгаа.

Ардчилсан нам доторх Ардчилсан ахмадын холбоо, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан оюутны холбоо, Ардчилсан залуучуудын холбоо маргалдаж байгаа талуудын дунд шийдэл бий болгохын тулд 2022 оны гуравдугаар сарын 3-ны өдөр Үндэсний бодлогын хорооны хурлыг зарлах уриалгыг гаргаж байгаа.

Иймд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүд гарын үсэгт нэгдэж, намын дотор үүсээд байгаа асуудлыг цэгцлэхэд хамтран ажиллана гэж итгэж байна.

Түүнээс гадна, улс орны хуулиа сахидаг, ил тод байдлыг хангадаг байдал алдагдаад удлаа. Өнөөдөр нийгмийн анхаарлын төвд байгаа Хөгжлийн Банктай холбоотой асуудал хуулийнхаа дагуу явах ёстой болохоос хэн нэгэнд эрх ашиг, давуу тал олгох зорилгоор аль нэг намын гишүүнийг онилож, намнах ёсгүй.

Энэ асуудалд аль ч нам гэлтгүй бүгд ижил тэнцүү хуулийн хариуцлага хүлээх ёстой гэж бид үзэж байна. Энэ утгаараа Ардчилсан намын дотоод цэгцрэлт нь Монголын ард түмний эрх ашигт нийцэж байгаа” гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [68.160.242.11] 2022/2/16
Mash zucchini, ezeniig n olj hariutslaga toots, tegehgyin bol ingej shuugisnii hereg alga
0 | 0 Хариулах
K [202.126.90.29] 2022/2/15
ard tumenii mungiig luiwardsan uls turchidiin neriig il bolgoj shoron luu ni hiildee. ymr archaagui tur we
0 | 0 Хариулах
K [202.126.90.29] 2022/2/15
zawaan alialagchid. ta nar bas mungu luiwardsan uu? nowshiin hulgaichuud
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.60] 2022/2/14
Тэгээчдээ издануудаа. Амьд бгаамуу [хориотой үг] царайлсан гөлөгнүүд
0 | 0 Хариулах
Иргэн [64.119.24.13] 2022/2/14
Их Хурал бол хууль батлах байгууллага, банк хянагч биш. Улс төрийн хамааралгүй мэрэгжлийн боловсон хүчнийг ажиллуулаагүйн гай.
1 | 0 Хариулах
АН-н гишүүн [192.82.90.175] 2022/2/14
Энэд нэг хэдэн люмпэн троолууд болио. Бид Ардчилсан Тусгаар тогтносон Монгол улсдаа тайван амьдармаар байнө. АН-д бүү атаархаа
1 | 5 Хариулах
АН-н гишүүн [192.82.90.175] 2022/2/14
Гишүүд бид намаа дэмжнэ. Та бүхэн минь зоригтой нэгдэн ажиллаж .улс ороноо хөгжүүлэх их үйлсэд амжилттай ажлаарай
4 | 1 Хариулах
Зочин [66.181.179.137] 2022/2/14
НӨХРИЙГӨӨ МАНД ОРУУЛЧИХСААН ХҮҮХДҮҮДЭЭ ТӨРИЙН АЛБАНД ШАХЧИХСАН ӨӨРРӨӨ АНЫГ АТГАЧИХСАН ЭНЭ ЗАВААН ЮМАА БОЛИОЧ
2 | 0 Хариулах
Altanhuyag [66.181.161.26] 2022/2/14
Koreochuudiig huuj bgaid
0 | 0 Хариулах
Зочин [192.82.84.172] 2022/2/14
Энэ нэг АН нэр хулгайлсан золвин авгай хэзээ хойно гарч ирэх юм даа жаахан хурдтай хууль шүүхээ намна агнах ав олз монголоор дүүрэн язагнаж байна. Авилгалч алуурчин луйварчидын диваажин өол миний эх орон билээ. Энэ авгай өөрөө хулгайч жүжээд эхэллээ
0 | 3 Хариулах
зочин [202.9.46.149] 2022/2/14
Хамгийн бузар нам.
0 | 2 Хариулах
Зочин [202.126.89.55] 2022/2/14
MAN uu
2 | 0 Хариулах
Зочин [202.126.88.223] 2022/2/14
Эрэл 2011 оноос баахан зээл аваад казинодоод дууссан.Найдвартай зээлдэгч гэж гадныхныг хуурсан юм байна.
2 | 0 Хариулах
Зочин [103.136.254.8] 2022/2/14
zuv zuv.
2 | 0 Хариулах
Xuuk [202.179.26.17] 2022/2/14
MAN xylgaichd
4 | 0 Хариулах
Зочин [202.126.88.151] 2022/2/14
Buzar komunisduudaas oor hen baikh uu dee.
0 | 0 Хариулах
Иргэн [192.82.77.132] 2022/2/14
Яасан их эрх ашиг ярьдаг авгайвдээ
0 | 0 Хариулах
Иргэн [192.82.77.132] 2022/2/14
Ардчилсан нам хөдлөгөөнд оров МАН юу бодож байгаа бол 🤣
2 | 1 Хариулах
Зочин [66.181.179.137] 2022/2/14
ЭНЭ ЭМЭЭ ОДОО БОЛИО
2 | 6 Хариулах
Зочин [66.181.179.137] 2022/2/14
ТА НАРЫН ХАМ МИЕ ЭНХБОЛД ЧИНЬ САЙХАНБАЛАГТАЙ ӨӨРЧИЛСӨН БИЗДЭЭ ЭНЭ ЭМГЭН ТЭР ҮЕД ТАГ ДУУГҮЙ Л СУУГААД БАЙСАН ЮУ БОЛЧИХОО ВЭ
2 | 5 Хариулах
зочин [202.9.46.149] 2022/2/14
зайлаа. монголын төрийг анхлан бузарласан пиздаа нар.
0 | 4 Хариулах
Зочин [202.126.88.151] 2022/2/14
Mongoliin toriig 100 Jil buzralsan omkhiiron kommunisduuttaigaa alga bol. mongoliin zaluus uls ornoo hogjuulmeer bna.
3 | 1 Хариулах
Zochin [202.21.96.212] 2022/2/14
Bugdene deer ni hereg uuseg.
1 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.182.31] 2022/2/14
ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ МАН ХАССАН БАЙХ НЬ ТОДОРХОЙ. ЯНЗ БҮРИЙН ХУУЛЬ ӨӨРСӨДДӨӨ ЗОРИУЛААД БАТАЛЖ ӨӨРЧИЛДӨГ ШҮҮ ДЭ. ХУУЛИЙН ДОР ХУЛГАЙ ХИЙХ НАРИЙН АРГА ЮМ ДА.КОВИДЫН ХУУЛЬ ГЭГЧЭЭР АРД ИРГЭДЭЭ ДАРАМТАЛНА.
8 | 0 Хариулах