ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

ХУУЛЬ: Шинээр төрсөн хүүхдээ асрах аавуудад ажлын 10-аас доошгүй өдрийн цалинтай чөлөө олгоно

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Тус хуулийг өргөн барьснаас хойш гурван жилийн дараа буюу энэ оны долдугаар сарын 2-нд УИХ эцэслэн батласан. 

13 бүлэг, 166 зүйлтэй уг хуулийн зарим зүйл заалтыг онцлон хүргэж байна. 

Хөдөлмөрийн тухай хуульд ажилласан жил харгалзахгүй амралтын хугацааг 20 хоног болгохгүй, хуучнаар буюу 15 хоногоор үлдээх, уурхайн ажилчид 14/14 гэсэн уртын ээлжээр ажиллах өөрчлөлтийг оруулаад буй. 

3 хүртэлх насны хүүхдээ харж байгаа хүн гэрээсээ ажиллах боломжтой

Нярай хүүхэд үрчлэн авсан эцэг, эхийн аль нэг нь хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнд хүүхдийг нь 60 хоногтой болтол хугацаагаар дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжтэй чөлөө олгох талаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулжээ. 

Тус хуулиар жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтан ажил үүргээ гэрээсээ, эсвэл зайнаас гүйцэтгэхээр ажил олгогчтой харилцан тохиролцох боломжтой болсон. 

Түүнчлэн жирэмсэн эмэгтэй, 0-3 насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийг шөнийн буюу илүү цагаар, нийтээр амрах болон долоо хоногийн амралтын өдөр, албан томилолтоор ажиллуулахыг хориглосон байна.

Шинээр төрсөн хүүхдээ асрах аавуудад ажлын 10-аас доошгүй өдрийн цалинтай чөлөө олгоно

Тус хуулиар шинээр төрсөн хүүхдээ асрах аавуудад ажлын 10-аас доошгүй өдрийн цалинтай чөлөөг ажил олгохоор болж буй. Тухайн хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний мөнгийг олгох аж. 

Түүнчлэн хүүхэд асрах чөлөө олгох тухайд: 

  • Гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг өөрөө хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнд хүүхэд асрах чөлөө олгох бөгөөд энэ хугацаанд тэтгэмж олгох асуудлыг холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна.
  • Хүүхэд асрах чөлөө нь дууссан, эсхүл дуусаагүй боловч ажилтан хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнийг ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол адил чанарын өөр ажлын байранд ажиллуулна.

Энэхүү заалт нь хүүхэд үрчлэн авсан ажилтанд нэгэн адил хамаарна.

15 нас хүрээгүй хүүхдийг зар сурталчилгаанд оролцуулахад улсын байцаагч зөвшөөрөл олгоно

Насанд хүрээгүй хүний хөдөлмөр эрхлэлттэй холбоотой заалтыг хуульчилсан байна. Тухайлбал, 13 нас хүрсэн хүний эрхэлж болох хөнгөн ажлын төрөл, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно гэж заажээ. 

15 нас хүрээгүй хүнийг урлаг, спортын үзүүлбэр, зар сурталчилгаанд оролцуулахаар хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-ийн бичгээр гаргасан зөвшөөрөл, ажиллах цаг, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг үндэслэн хүүхдийн эрхийн улсын байцаагч тухай бүр зөвшөөрөл олгосон бол хөдөлмөр эрхлүүлж болно.

Ажил олгогч 18 насанд хүрээгүй хүнээр хөдөлмөр эрхлүүлэх бол хүүхдийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, гүйцэтгэх ажил, ажиллах хугацаа, хөдөлмөрийн нөхцөл зэргийн талаар бүртгэл хөтөлж, хөдөлмөрийн болон хөдөлмөрийн хяналтын асуудал хариуцсан тухайн шатны төрийн байгууллагад хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнээс хойш ажлын 10 өдрийн дотор мэдэгдэх аж.

Туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулна

Хөдөлмөрийн тухай хуульд туслах малчинтай холбоотой харилцааг зохицуулах заалтыг шинээр нэмсэн. 

Тодруулбал, ажил олгогч нь туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтан, тэдгээртэй адилтгах ажилтантай энэ хуульд заасан шаардлагад нийцсэн хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна.

Туслах малчин зөвшөөрсөн бол түүний цалин хөлсний 30-аас илүүгүй хувийг мөнгөн бус хэлбэрээр олгож болно гэж тусгажээ. 

Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтныг баярын, амралтын өдөр ажиллуулахыг хориглоно

  • Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, ажилд орох үедээ боловсрол,  ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, мэргэжил, мэргэшлийн түвшнийг нотлох баримт бичгээ хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсон, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно.
  • Насанд хүрээгүй хүнийг уртын ээлжээр ажиллуулахыг хориглоно.
  • Тасралтгүй ажиллагаатай үйлдвэрлэл, хүн амын нийтлэг үйлчилгээ, тээвэр, холбооны болон зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгүүлэх, энэ хуулийн 91.2-т зааснаас бусад тохиолдолд нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр ажилтан өөрөө зөвшөөрснөөс бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар ажиллуулахыг хориглоно.
  • Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй, эсхүл 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилтан өөрөө зөвшөөрснөөс бусад тохиолдолд нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажиллуулахыг хориглоно.

Бэлгийн дарамтад өртсөн гэж үзвэл гомдлоо дээд шатны байгууллагад гаргана

Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой гомдол, түүнийг шийдвэрлэх арга замыг Хөдөлмөрийн тухай хуульд нарийвчлан тусгажээ. Тодруулбал, ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийллийг үл тэвчих агуулгыг хуульд оруулсан байна. 

  • Ажлын байрны орчин гэдэгт тухайн ажлын байрны орчин байхаас гадна томилолтоор явж байгаа, ажлын унаагаар ажилдаа ирж очих цаг хугацаа, спортын тэмцээн уралдаан, аялал зугаалгын цаг хугацаа зэрэг орно.  
  • Бэлгийн дарамтад өртсөн гэж үзвэл гомдлоо тухайн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, дээд шатны албан тушаалтан, холбогдох төрийн бус байгууллага, үйлдвэрчний эвлэл, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх,  хууль хяналтын,  хөдөлмөрийн хяналтын байгууллага, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, шүүхэд тус тус гаргаж болно. 
  • Гомдлыг хүлээн авах байгууллага, албан тушаалтны нэр, хаяг, харилцах утас, цахим шуудангийн хаягийг ажил олгогч нийт ажилтанд харагдахуйц газар байршуулах үүрэгтэй. 
  • Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үйлдсэн этгээдэд Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх бөгөөд ийнхүү хариуцлага хүлээлгэсэн нь хөдөлмөрийн сахилгын шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй. 

Шинэчлэн батлагдсан Хөдөлмөрийн хуультай ЭНД дарж танилцана уу.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
62
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
БАХАРХМААР
3
Зураг
ГАЙХМААР
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Baa [202.126.89.24] 2025/5/1
Энэ шинээр төрсөн хүүхдийхээ 10хоногыг хэдэн нас хүртэл энэ тэр гэсэн юм бна уу
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.52] 2022/8/4
Sain bna uu shinehen aaw bna aawiin 10 honogiin talaar medeelel awah gesen ymaa bi ehnerteigee gerleltee batluulaagvi ymaa tegsen chin manai ajilaas aawiin 10honogiig ogohgvi geed bna zaawal ehnerteigee gerleltee batluulj baij 10 honogoo awah ymuu medeelel ogooch
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.78] 2021/12/24
Toriin baiguullagin humuusd l hamaatai ed bndaa having hevshil bol zgeer l boolchlol tsaashaa 🖕
7 | 0 Хариулах
pysodo [66.181.161.83] 2021/12/24
eneni tgd yag huviin hevshleer heregjtel ahiad 100 jilu? ajiliin tsag mag shaal hudlaa durem juramuud heregjij bgani haana ch bgan ene huuliinhaa heregjiltiig shalgachmaar yum
4 | 0 Хариулах
Zochin [66.181.160.5] 2021/12/23
Xuwiin baiguullaguudad asuudal ix bnaa manaix l gexed 6 jil ajillaj bn negch udaa 13 nii tsalin buya amraltiin mungu awj vzeegvi ene asuudliig yaj shiidex we
6 | 0 Хариулах
Зочин [202.9.46.156] 2021/12/22
Баярын өдөр нийтийн амралтын өдрүүд хувийн хэвшлүүдэд нөлөөлдөггүй штээ. Удирдлага нь ажила л гэдэг хэрвээ эсэргүүцвэл ад үзнэ ил биш ч гадуурхана.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.96] 2021/12/22
Ajilsan jilees xamaarax xeregteish dee.yun balaa xuuli gargaad bga ym be.ajilaa vnlvvlex xeregtei biz dee.malnuudaa
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.96] 2021/12/22
Xvvxdvvded basl daramt bolxon dee.durtai ymaa xiixgej zaaval zovshoorol avanch gex shig.
0 | 0 Хариулах
ugudei [202.9.46.20] 2021/12/21
shathuun maani delhiin hemjeend dvitsheer vnete boloo dagaad hvns nees awhuulaad bvh zvil vnd orloo tiim yumchin tsalingaach gesen delhiin hemjeend bolgoh heregtei sarda gar dre 600,000 tugurug awdag turiin ajiltan hvmvvs chin yaaj ar ger ami amidarlaa awj ywh bilee
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.143] 2021/12/21
би ээлжийн графикаар ажилдаг, надад шөнө цагийн нэмэгдлийг яаж бодож олгох вэ
0 | 5 Хариулах
Зочин [203.91.119.147] 2021/12/22
хувийн хэвшил бол хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна. Хөдөлмөрийн гэрээнд илүү цагийн нэмэгдэл гэж ороогүй бол илүү цаг бодогдохгүй. ер манайд хувийн хэвшлийн байгууллагад илүү цагийн нэмэгдэл олгодог байгууллага бараг байхгүй дээ
1 | 0 Хариулах
asd [112.72.8.174] 2021/12/21
zada er ni hodolmoriin huulia dagaj morddog baiguullaga hovordoo dotood jurmaaraa l ywdiin
13 | 2 Хариулах
Зочин [66.181.161.72] 2021/12/21
шаал худлаа би хүүхдээ төрөхөд надад ийм чөлөө өгөөгүй байгууллагын дотоод журамд ийм зүйл байхгүй гээд
1 | 9 Хариулах
Lool [66.181.161.115] 2021/12/21
Uuchilarai ireh onii 1sariin 1nees heregjih huli gj bna
8 | 0 Хариулах
Зочин [203.98.77.252] 2021/12/21
Хууль хэрэгжиж эхлэх хараахан болоогүй байна. 2022.01.01-с
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.35] 2021/12/21
2022.01.01нээс мөрдөгдөж эхлэнэ гэж байна.
2 | 0 Хариулах
Zochin [103.26.193.149] 2021/12/21
2022.01.01 ehlene gej bgaazdee
1 | 0 Хариулах
Батнасан [49.0.158.34] 2021/12/21
15+Нэмэгдэл амралтын хоног байгаа шүү дээ (99.5&, 99,6&)
4 | 0 Хариулах