Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Уурхайн ажилчид 14/14 гэсэн уртын ээлжээр ажилладаг болно

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ. 

Уг хуулийн төсөлд уул уурхайн компанид ажилладаг хүмүүсийн ажил, амралтын хугацааг нарийвчлан заасан байна. 

Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд орон нутаг дахь уурхайн ажилчдын ажил, амралтыг жасаагаар ажиллах гэж тодорхойлсон байжээ. Харин ажлын хэсгээс жасаагаар гэдэг үгийг уртын ээлж болгон өөрчилсөн байна.

Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд 21-ээс илүүгүй хоног ажиллаж, 10-аас доошгүй хоног амарна гэж заасан байсан. Харин уурхайчдын төлөөллөөс ажил, амралтын хоногийг тус бүр 14 хоног болгох санал ирүүлснийг ажлын хэсгийнхэн хүлээн авч, тэр хэвээр нь хуульд тусгасан байна.

Түүнчлэн орон нутгийн чанартай жижиг уурхайн ажилчдаас ирүүлсэн саналын дагуу "14-өөс цөөн хоног ажиллах бол түүнтэй тэнцэх хоног амарна. Үүнийг ажил олгогч болон ажилтнууд хоорондоо тохирно" гэдэг заалтыг нэмэлтээр оруулжээ.