Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Storepay ашиглан байр, машиныг нэмэлт хүү, шимтгэлгүйгээр хуваан төлөх нөхцөлөөр авах боломжтой болж байна

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 12 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг

Storepay компани нь Финтекийн шийдэл болох ‘Одоо аваад, Дараа төл’ буюу хүссэн бараа, үйлчилгээгээ одоо аваад ямар ч хүү, шимтгэлгүйгээр хуваан төлөх нөхцөлтэй санхүүгийн үйлчилгээг Монгол улсад анх удаа амжилттай нэвтрүүлэн 3 дахь жилтэйгээ золгож байна. Storepay компанийн гол зорилго нь технологийн шийдлийг ашиглан хэрэглэгчдэдээ ямар нэгэн нуугдмал болон нэмэлт зардал, шимтгэл ороогүй, хэрэглэхэд амар, нээлттэй, шударга, хүртээмжтэй санхүүгийн шинэ үйлчилгээнүүдийг үзүүлэх юм.

Яг одоо Storepay хэрэглэгчид 1000+ дэлгүүр, худалдаа үйлчилгээний салбаруудаас Финтек болон Блокчэйн технологи хосолсон Storepay Апп-р дамжуулан хамгийн таатай нөхцөлөөр худалдан авалт хийх боломжтой бөгөөд худалдан авалтаа амжилттай төлж дуусгаснаар үнийн дүнгийн 1%-д SPC буюу крипто валют урамшуулал болгон буцаан авах боломжтой.

Storepay компанийн зүгээс дөнгөж сая өөрсдийн албан ёсны facebook page -р (энд дарах) дамжуулан шинээр нэмэгдэж буй үйлчилгээнүүд болон цаашид хийгдэх ажлуудынхаа талаар хэрэглэгчдэдээ мэдээлэл хүргэлээ.

Эдгээр шинэ үйлчилгээнүүдийн заримаас дурдвал, Монгол улсад анх удаагаа байр, үл хөдлөх болон автомашиныг ямар ч хүү шимтгэлгүйгээр худалдан авах боломжийг SPC эзэмшигчдэдээ олгож байгаа юм байна. Хэрэглэгчид 150 сая төгрөг хүртэлх автомашиныг 50 хувийн урьдчилгаа төлөөд үлдсэн төлбөрөө 10 сарын хугацаанд ямар нэгэн хүү, шимтгэлгүй хуваан төлөх боломжтой болох юм. Үл хөдлөхийн хувьд байрны урьдчилгаа эсвэл үлдэгдэл төлбөрийг, одоо амьдарч буй байраа сайжруулах зөрүү төлбөрийг, мөн байрны түрээс төлөх гэсэн 3 төрлөөр санхүүжүүлэх боломжтой юм байна.

Энэхүү байр, машин худалдан авах таатай нөхцөлийг ашиглах нэгэн шаардлага нь тухайн хэрэглэгч авч байгаа санхүүжилтийнхээ 10%-тай тэнцэх үнийн дүнд SPC буюу Storepay Coin-ийг өөрийн Storepay Wallet-нд төлбөрөө төлж дуусах хүртэл байршуулах юм. Төлбөрөө төлж дууссанаар тухайн хэрэглэгч хүссэн байдлаараа SPC-гээ ашиглах боломжтой бөгөөд ямар нэгэн шимтгэл, төлбөр суутгахгүй гэдгийг онцоллоо.

Storepay компани нь 2022 оны 2-р улиралд багтан Тайландын зах зээл рүү нэвтрэх бэлтгэл ажлаа хийгээд явж байгаагаа дуулгалаа. Мөн крипто хэрэглээгээр Дэлхийд эхний 5-д багтдаг 200 гаруй сая хүн амтай Нигер улсын зах зээлд нэвтрэхээр төлөвлөжээ.

Цаашид Storepay компани нь Зүүн Өмнөд Ази, Африк, Төв Ази болон Зүүн Европын зах зээл рүү орох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд эдгээр улсуудыг нэгтгэсэн өөрсдийн экосистемд SPC coin нь нэгдмэл төлбөрийн хэрэгсэл болон ашиглагдах юм байна.

https://www.facebook.com/iKonNews/videos/1514258448959047
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.