БШУЯ хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих зорилт тавин ажиллаж байгаа талаар яамны Стратегийн бодлого төлөвлөтийн газрын дарга Б.Насанбаяр хэлж байна. Үүний хүрээнд “Авъяас” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.
Уг хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдийн хөгжмийн боловсролыг дээшлүүлэх үүднээс ЕБС бүрийг хөгжмийн ухаалаг самбартай болгохоор зорьсон байна. Ингэснээр хүүхдүүдийн урлагийн боловсрол дээшлээд зогсохгүй ухаалаг самбараар дамжин мэдлэгээ өргөжүүлж, итгэл, урам зориг аваасай гэж хүсэж байгаа тухай Багшийн мэргэжил дээшлүүлэх иститутын захирал С.Батболд хэллээ.
Хөгжмийн ухаалаг самбарын нэг бүрийн үнэ 2.8 сая төгрөг
Одоогийн байдлаар ерөнхий боловсролын долоон сургуульд хөгжмийн ухаалаг самбарыг өгчээ. Мөн 120 сургуулийг ухаалаг самбараар хангахаар “Про Арт” компанитай БШУЯ гэрээ байгуулсан байна.
Энэхүү самбар нь өөр дээрээ даралтад хөгжмийн товчлууртай бөгөөд багшийн хийж байгаа үйлдлийг хүүхдүүд шууд харах учир дор нь дуурайн хийх боломжтой аж. Мөн тухайн үед тоглосон нот, аяыг өөртөө санах бөгөөд дахин давтан дуугарах үйлдлийг хийх боломжтой гэнэ.
“Про Арт” компанийн нийлүүлэх энэхүү ухаалаг самбарын нэг бүрийн үнэ нь 2.8 сая төгрөг бөгөөд 45 мянган төгрөгийн үнэтэй дагалдах жижиг хөгжмүүдийн хамт ЕБС-иудын хөгжмийн танхимуудад очих юм байна. Энэхүү самбарыг нийлүүлэгч “Про Арт” компани хөгжмийн ухаалаг самбартаа 1.6 жилийн баталгаат хугацаа өгч байгаа аж.
Дашрамд дурдахад, Хөгжмийн ухаалаг самбарыг хэрхэн ашиглах тухай зөвлөгөөг ЕБС-иудын хөгжмийн багш нарт "Про Арт" компанийн захирал, хөгжмийн багш Д.Ганбат өнөөдөр өгсөн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|