ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

12 тэрбумын зардлаар Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт шинээр 30 хороо байгуулахыг дэмжжээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Баасан гарагийн хуралдаанаар Хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Тодруулбал, хүн амын болон өрхийн тоо, газар нутгийн хэмжээг нь харгалзан үзэж Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт шинээр 30 хороо байгуулах тогтоолын төслийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.

Тэгэхдээ дүүргүүдээс ирсэн саналыг үндэслэн Баянгол дүүргийн 25 хорооноос нэг хороог хувааж шинээр 9 хороо байгуулан нийт 33 хороотой болж байна. Харин Баянзүрх дүүргийн 28 хорооноос 17 хороог хувааж шинээр 15 байгуулж бөгөөд тус дүүрэг нийт 43 хороотой болно гэсэн үг. Чингэлтэй дүүргийн хувьд одоо байгаа 19 хорооноос 5 хороог хувааж шинээр 5 хороо нэмж байгуулах юм. Ингэснээр нийслэл хот нийт 200 хороотой болно гэдгийг тэрбээр хэллээ.

Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Засаг захиргааны анхан шатны нэгж болох хороодыг хувааснаар иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг түргэн шуурхай, саадгүй хүргэж, ажил үйлчилгээний чанар хүртээмжид ахиц гарна. Шинээр 30 хороог байгуулахад урьдчилсан тооцооллоор нэг удаагийн зардалд 12 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах тооцоо гарсан” гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Тэргүүлэгч Д.Гантулга иргэд төрийн үйлчилгээг хороодоос илүү дүүргээс авдаг тул засаглал талаасаа эхлээд хэт их хүн амтай дүүргийг хуваах асуудлыг ярих ёстой хэмээн байр сууриа хэллээ.

Гэхдээ дүүрэг хуваах асуудлыг Улсын Их Хурлаас шийдвэрлэдэг бөгөөд өрхийн эмнэлэг, хэсгийн цагдаа, бүртгэл мэдээлэлтэй холбоотой төрийн үйлчилгээг иргэд хорооноос авдгийг Засаг даргын орлогч онцлов. Улмаар Тэргүүлэгчдийн олонх нь хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулахыг дэмжив.

Хилийн цэсийн маргааныг 1996 оны 24 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтад зааснаар шийдвэрлэхийг дэмжлээ

Нийслэлийн зарим дүүрэг, Төв аймгийн зарим сумын хоорондох хилийн цэсийн маргааныг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа УИХ-ын 1996 оны 24 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтад зааснаар шийдвэрлэх саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ.

Нийслэлийн Налайх дүүрэг болон Төв аймгийн Эрдэнэ, Сэргэлэн сум, Хан-Уул дүүрэг болон Аргалант, Алтанбулаг, Сонгинохайрхан дүүрэг болон Баянчандмань, Баянцогт сумтай хиллэж байгаа хэсгүүдэд үүссэн хилийн цэсийн маргааныг өдийг хүртэл аль нэг талдаа шийдвэрлээгүй байгаа юм.

Мөн талууд эдгээр маргаантай газарт иргэн, аж ахуйн нэгжид давхардуулж газар олгох асуудал үүсэж байгаа тул дээрх 24 дүгээр тогтоолд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй гэж Тэргүүлэгчид үзэж байна. Учир нь тогтоолд “Нийслэлийн нутаг дэвсгэрийн цэс”-ийг баталсан бөгөөд үүгээр дээрх маргаантай хэсгүүд нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарч байгаа юм.

Хилийн цэсийн маргаанаас үүдэлтэйгээр Төв аймгаас нийслэлийн нутаг дэвсгэрийн 1,975 нэгж талбарт газар олголт хийжээ. Энэхүү хилийн цэсийн маргааны эцсийн шийдвэрийг Улсын Их Хурал гаргана.


Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
27
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
хэсгийн ахлагч ажлаа хий [59.153.86.104] 2021/12/13
харанхуй гудам одоо хүртэл байна шинээр гэрэлтүүлэг тавьсан мөртлөө гэрэл нь асдаггүй харанхуй гудам БЗД-т одоо хүртэл байж л байна хогны машин нь ирж хогоо ачихгүй 2 сар болж байна хашааны гадаа хөдөөний тэнэг оркууд луйварчин айлууд нь хогоо хаячихаад хээв нэг явж байна даг хэсгийн ахлагч нэртэй авгай нар нь хэлээд ч ойлгодоггүй юм уу хаашаа юм ямар ч арга хэмжээ авахгүй л байх юм ийм балай хөгийн хэсгийн ахлагч нэр зүүсэн бөгс долоогчид ажлаа хийж чадахгүй бол халаач ээ өөр ажил хийдэг хүнийг ажлуулаач бас л хэн нэгэн хорооны ажилтангийнх нь хамсаатан л биз ядаж гудамжны гэрлүүд ээ асдаг болгооч ээ нохойнуудаа анхаараач
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.108] 2021/12/13
МАНгас сонгуулийнхаа емхий сулжээний паразитуудаа 30-aap олшруулж 24 онд дахиж сонгуулын луйвар хийх гээд л байж ядаад байна уу?
0 | 0 Хариулах
Эрлийзийн бодлого [202.70.34.98] 2021/12/13
Аливаа юмыг хэсэгчилж жижиглэх тусам зардал өсч хямралруу ордог энэ нь хамгийн том хямрал.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.64.163] 2021/12/13
Дараагийн сонгуульдаа бэлдэж байх гэж энэ заваан юмнууд
0 | 0 Хариулах
Зочин [192.82.64.163] 2021/12/13
Төрийн хэрэггүй бүтэц нь улам данхайж байна даа
0 | 0 Хариулах
[103.80.210.183] 2021/12/13
ЗГ-г огцоруулахад хангалттай сэуүүр юмсан.
0 | 0 Хариулах
Зочин [183.177.97.14] 2021/12/13
МАН ийн сонгуулийн сүлжээ улам өргөжиж байна даа сдаа
0 | 0 Хариулах
Зочин [64.119.24.107] 2021/12/13
Хороодыг нэмэхий оронд нэгтгээчээ. 3 хороог нэгтгэхэд хорооны удирдлага, өрхийн эмнэлгүүдийн бааз хүч нэмэгдээд явчина. Хороо нь өөрөө иргэнд биш ялсан намд үйлчилдэг институц болчоод байгааг яаж өөрчлөх вэ
0 | 0 Хариулах
Зочин [192.82.70.200] 2021/12/13
Сонгуульдаа ингэж бэлдэх байсан юм уу?
2 | 0 Хариулах
Zzz [192.82.88.213] 2021/12/13
Зүгээр л 24 оны бэлтгэл
3 | 0 Хариулах
kkk [210.120.112.10] 2021/12/13
Bolio. Ter horoonuud chine urhiin emneleg bhgui, huuhdiin tsetserleg ch bhgui baihad yun horoo barih be? TSahim yam barina geed horoogoo harin bagasgah yum bh gej bodoj baital yag esreg yum hiine unen hulduu yumaa neeree.
3 | 0 Хариулах
иргэн [202.55.188.106] 2021/12/13
ихээхэн тэнэгтэх юмаа одоо тэгээд хороод нь хүмүүсийнхээ оочир дараалалд дарагдаад хэцүү байгаа юм байх даа зүгээр суудаг дээрээ улам л зүгээр суух гээд байх юм
3 | 0 Хариулах
Зочин [202.131.242.154] 2021/12/13
Одоо байгаа нь хэт данхар гээд байгаа мөртлөө л нэмээд байх юм. Бялуугаа хувааж гээд ингээд байдаг юм уу
2 | 0 Хариулах
Зочин [180.149.93.98] 2021/12/13
хороод гэж хамгийн хэрэггүй нэгж, хийх ажилгүй, хийх чадвар ч үгүй мөртлөө мөнгө идээд сууж байдаг. АТГ болон ТАЗ шалгаж үзвэл маш их юм гарна
9 | 0 Хариулах
Зочин [202.126.88.227] 2021/12/13
Зайнаас үйлчилгээ үзүүлэх тал дээр илүү анхаармаар байна. Цахим Монгол дижитал монгол маань яачваа? Дахиад байшигюн барьж сонгуульчид нэмэгдэж таарах нь!Хорооны ажилтанууд бүтэн цагаар ажиллавал ачаалал гайгүй л харагддаг даа!
6 | 0 Хариулах