Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Зөөвөрлөгдсөн нэг, дотоодын халдварын 337 тохиолдол батлагдаж, гурван иргэн нас баржээ

Ө.Цэлмэг, IKON.MN
2021 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
00:00 00:00
Зөөвөрлөгдсөн нэг, дотоодын халдварын 337 тохиолдол батлагдаж, гурван иргэн нас баржээ
Sara, ikon.mn - text to speech

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 338 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 385,814 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 337 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварыг задалж танилцуулбал,

  • 213 нь Улаанбаатар хотод,
  • 124 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 хүртэлх насны гурван хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,953 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 3,898 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 7,301 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-1,547
  • Хүндэвтэр-1,839
  • Хүнд-434
  • Маш хүнд-78 хүн байна.