ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Вакциных нь нэмэлт тун Омикрон хувилбараас үр дүнтэй хамгаалж буйг Pfizer, BioNTech компаниуд мэдэгдэв

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Pfizer болон BioNTech компаниуд коронавирусийн эсрэг вакциныхаа Омикрон хувилбарын эсрэг үзүүлэх үйлчлэлийг судалсан судалгааны үр дүнг өчигдөр зарлажээ.

Эдгээр компаниудын хамтран бүтээсэн вакцины гурав дахь буюу нэмэлт тун Омикрон хувилбарын халдвараас үр дүнтэй хамгаалж буйг энэ судалгаагаар тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл бусад хувилбаруудын халдвараас эхний хос тун хамгаалдагтай ижил түвшинд гурав дахь тун Омикроноос хамгаалж байжээ. Харин вакцины эхний хос тун Омикрон хувилбараас бүрэн хамгаалж чадахгүй нь энэ судалгаагаар тодорхой болсон байна.

“Вакцины эхний хос тун болон нэмэлт тунд аль болох олон хүнийг бүрэн хамруулах нь коронавирусийн шинэ хувилбарын тархалтаас хамгаалах хамгийн сайн арга болох нь харагдлаа” гэж Pfizer компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла мэдэгджээ.

Гэхдээ судалгааны үр дүн урьдчилсан байдлаар гарсан бөгөөд бодит амьдрал дээр ямар үр дүнтэй байхыг үргэлжлүүлэн судлах шаардлагатайг Pfizer, BioNTech компаниуд мэдэгдсэн байна.

Үүнээс гадна Омикрон хувилбарт тусгайлан зориулсан вакциныг бүтээх ажил үргэлжилж байгаа бөгөөд 100 хоногийн дараа бэлэн болохыг мэдээлжээ.

Pfizer/BioNTech компаниудын мэдэгдлээс өмнө Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын шуурхай тусламж хариуцсан захирал Майк Райан ярихдаа Омикрон хувилбар вакцины дархлааг нэвтлэхдээ бусад хувилбаруудаас илүү гэх шинж тэмдэг одоогоор илрээгүйг хэлж байв.

“Одоогоод бидэнд коронавирусийн бүх хувилбарын халдвараас үр дүнтэй хамгаалах, тухайлбал хүндрэлээс хамгаалах өндөр чадвартай вакцинууд байна. Шинэ хувилбарын эсрэг үйлчлэл нь өөр байх үндэслэл алга” гэж тэр ярьжээ.

АНУ-ын халдварт өвчин судлалын тэргүүлэх мэргэжилтэн Энтони Фаучи коронавирусийн Омикрон хувилбар бусад хувилбаруудаас илүү өндөр халдварлах чадвартай байж болох ч хүндээр өвчлүүлдэг шинж тэмдэг харагдахгүй байгааг саяхан бас ярьсан юм.

Цар тахал эхэлсэн цагаас хойш дэлхий даяар 267 сая гаруй хүн өвчилж, таван сая гаруй хүн нас бараад байна.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
2
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.68.40] 2021/12/10
Бүх хүн амын талаас илүү нь өвдсөн шүү Олон мянган хүнээ алдлаа Одоо бүгд л бие муутай уушиг зүрх өвдөөд байна гээд гадуур эмнэлгээр яваад байна Энэ Омикроноор дахин өвдвөл амьд гарахад хэцүү байна шүү
0 | 0 Хариулах
Заагч [202.9.47.5] 2021/12/9
Хог вирус хужаа вакцин Монголчуудыг алсаар лалрын вирус хужааг устгавал дэлхий цэвэршинэ
1 | 1 Хариулах
Levi [103.212.117.196] 2021/12/9
Brace yourselves! Omicron 3rd dose Epsilon 4th dose Sigma 5th dose Kappa 6th dose Theta 7th dose Zeta 8th dose
3 | 1 Хариулах
Boris [192.82.68.142] 2021/12/9
Vaccine developed by Turks in Germany and marketed by the USA. I took, will take the third.
1 | 2 Хариулах
Зочин [46.166.142.215] 2021/12/9
Чаагаад бгаарай, пфайзер компани еерийн вакцинаа омикроноос хэсэгчлэн хамгаалж бн гэж мэдээлсэн шүү. Бас эх сурвалжаа ВВС гэчихжээ. Альфа болон дельта хувилбартай харьцуулахад вакцины үр дүн 40% тай бн гэжийн, ард түмнээ т1 гэж дорд үздэгээ хэзээ болихийн 🤮🤮🤮🤮🤮🤮🤮🤮🤮🤮🤮🤮🤮🤮🤮🤮
3 | 5 Хариулах
Зочин [103.14.36.18] 2021/12/9
Та нар яг зөв орчуулж тавьж байна уу. Танай мэдээ BTVM-с зөрүүтэй байх юм. Үнэн зөв орчуулж тавихыг хүсэж байна.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.89.66] 2021/12/9
"Файзер" вакциныг Японууд л голлон тусламжаар олж өгч Монголчуудыг аварсан даа. Манайхан тэнэглэн мунхаглаж мухар сүсэглэн гадаад дотоодын хорлон сүйтгэгчидын вакциныг шал худлаа муулсан явуулгад авталгүй эртхэн бүгд тариулцан бол аль дээр л сайхан болчих байсан л даа
4 | 7 Хариулах
Зочин [37.120.151.53] 2021/12/9
МАЛАА МОНГОЛЧУУД МӨНГӨӨ ТӨЛӨӨД ХУДАЛДАЖ АВСАН. ХЭН Ч ХЭНИЙГ Ч АВРААГҮЙ МАЛАА. ЮУГАА Ч МЭДЭХГҮЙ МАЛ ЮМ БАЙЖ МЭДЭМХИЙРЭХ ДУРТАЙ.
2 | 5 Хариулах
Зочин [202.126.88.165] 2021/12/9
Эргүү минь файзарын ихэнхийг тусламжаар авсан за. Вакцин авах чадалгүй улс шдээ монгол
2 | 1 Хариулах
Зочин [103.26.194.24] 2021/12/9
Хугацаа нь дууссан вакцин уу?
1 | 3 Хариулах
samdan [202.21.109.76] 2021/12/9
manaih neg ch pfizer hudaldaj avaagui bugd tuslamj, chinese vaccine l hudaldj avsn
0 | 1 Хариулах
Зочин [103.57.94.159] 2021/12/9
Мундагууд нь вакцинаа хийлгээд яваад бна. Харин харийн хөлснийхөн, шинжлэх ухаан гэж ойлгодоггүй Оркууд нээх сонин юм яриад явах юм. Бас нэг вакцин муулж ярьдаг нөхөр бүр вакцин хийлгэж яваад яг таараад гөлөлзөөд явсан даа. Хүн тийм муухай. Өөрөө хар амиа бодоод бусдад вакцин муулаад явдаг ...
5 | 6 Хариулах
Зочин [37.120.151.53] 2021/12/9
ЗОХИОГООД ӨӨРИЙН ЭМООЦООРОО ШААЖ ӨГХИЙМАА
5 | 2 Хариулах