Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Мягмаржав: Стартапын экосистемийн тулгуур гурван баганыг М-Си-Эс Инвестмент хөгжүүлж байна

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 12 сарын 7
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын шилдэг 150 компанийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирлуудын оролцсон “Менежмент форум 2021” арга хэмжээ "Sharing is caring" уриан дор нэгдэн амжилттай болж өндөрлөлөө. Цар тахлын нөлөөгөөр дэлхийн эдийн засаг, санхүүгийн байдал тасралтгүй өөрчлөгдөж байгаа энэ цаг үед шилдэг компаниудын гүйцэтгэх захирлууд нэг дор цуглан хүндрэлээс гарах,  асуудлыг боломж болгох бодлого шийдлийг хамтдаа хэлэлцсэнээр онцлог арга хэмжээ болов.

Энэхүү арга хэмжээний хамтран зохион байгуулагчаар оролцсон М-Си-Эс Инвестмент компанийн гүйцэтгэх захирал Г.Мягмаржав "Хөрөнгө оруулалт ба Технологи" сэдвийн хүрээнд илтгэл тавьж, дижитал технологийн салбарын хөрөнгө оруулалтын боломжуудын талаар хуваалцсан юм. Тэрээр  Mонголын стартапын экосистемийг цогцлоох ажилд хамтран ажиллахыг гүйцэтгэх захирлуудад уриалж, өөрсдийн хийж буй ажлаа хав дараад суух биш хамтран ажиллах, хамтран хөрөнгө оруулахад нээлттэйгээр ажиллана гэдгийг онцлов. Хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, Монгол Улсад тулгамдаж буй асуудал, түүнийг шийдэх гарцыг эрэлхийлсэн Г.Мягмаржав захирлын илтгэлийг тоймлон хүргэе.

Дижитал шилжилт хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээж өгч байна

М-Си-Эс Инвестмент компанийн гүйцэтгэх захирал Г.Мягмаржав илтгэлийнхээ эхэнд “Монгол Улсын санхүү эдийн засаг банк төвтэй байсан бол одоо хөрөнгийн зах зээл рүү шилжиж байна” гэдгийг дурдсан юм. Тэрээр “2021 оны байдлаар хадгаламжийн хүүг түүхэн дэх хамгийн бага түвшинд хүрээд байна. Үүнийг дагаж хөрөнгө оруулагчид хөрөнгийн зах зээл рүү маш ихээр шилжих хандлагатай байгаа.  Үүний тод жишээ бол, 2021 оны байдлаар Монголын хөрөнгийн зах зээл хамгийн өндөр түвшиндээ буюу таван их наяд төгрөгт хүрэв. Бондын зах зээлд 500 тэрбум төгрөгийн шинээр бонд гаргалт хийгдсэн байна. Крипто валютын хувьд ICO, IEO-гоор дамжуулан 175 тэрбум төгрөг босгоод байна. Арилжаагаар нь авч үзвэл, дөрвөн их наяд төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Өнөө үед, хөрөнгийн зах зээлийг зөвхөн хөрөнгийн биржээр төсөөлж ойлгож болохгүй. Үүнд, хөрөнгийн зах дээр маш олон оролцогч талууд бий. Дижитал шилжилтийг дагаад маш олон өсөлт гарч, хөрөнгө оруулалтын шинэ боломжууд гарч ирж байна. Бидний харж буйгаар энэ шилжилт зогсохгүй, цаашдаа улам өснө гэж итгэж байна” гэсэн юм.

Цааш М-Си-Эс Инвестмент компани уг шилжилтэд хэрхэн нийцүүлэн ажиллаж байгаа талаар тэрээр илтгэлээ үргэлжлүүлэв.

М-Си-Эс Инвестмент компанийн тухай

М-Си-Эс Инвестмент нь М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалт, портфолио менежментийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэгч компани юм. Тус компани нь:

  1. Одоогийн байгаа группийн бизнесүүдийн хөрөнгө оруулалтын шийдвэрт оролцох, бодлого боловсруулах
  2. Дижитал шилжилтийн бодлогыг хэрэгжүүлэх,
  3. Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох шинэ төслүүдийг хэрэгжүүлэх
  4. Хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах зэрэг стратегийн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээрээс дижитал шилжилтийн бодлогыг хэрэгжүүлж, стартапын экосистемийг хөгжүүлэхээр ажиллаж буй М-Си-Эс Венчерс компанийн төслүүдийн талаар хуваалцсан юм.

М-Си-Эс Венчерс нь группийн дижитал шилжилтэд дэмжлэг үзүүлэх болон Монголын стартап экосистемийг цогцлоох зорилготой үйл ажиллагаа явуулдаг компани. Улс орнуудыг хувьд стартапын экосистем нь эрүүл байж, түүнийг нь дэмжих хөрөнгө оруулагчид, венчур капитал фирмүүд, хурдасгуур хөтөлбөрүүд элбэг байснаар дэлхийн хэмжээний том том компаниуд бий болох, хэтдээ IPO хийж, тухайн улсынхаа Хөрөнгийн зах зээл, Эдийн засагтаа үлэмж нэмэр үзүүлэх боломж бүрддэг байна. М-Си-Эс Венчерс нь 2020 оноос хойш хөрөнгө оруулалтын орон зайг нөхөхөөр технологийн стартапуудад хөрөнгө оруулалт хийн бизнесийг нь дэмжин, 28 жилийн М-Си-Эс группийн бизнесийн ноу-хау гаас хуваалцаж дараачийн шатанд гарахад нь тусалж дэмжин ажиллаж байна.

Тэрээр “Хөрөнгө оруулалт хийх явцдаа бидний анзаарсан хоёр зүйл бий. Монголд IT салбарын мэргэжилтнүүд маш дутмаг байдаг. Энэ нь өөрөө технологийн стартапуудыг цааш хөгжих, бизнесээ өргөжүүлэхэд нь том саад болдог юм байна гэдгийг олж мэдсэн. Мөн стартапуудыг бизнесийн талаас нь чадавхжуулж, хөрөнгө оруулалтад бэлдэх хурдасгуур хөтөлбөр хэрэгтэй гэдэг нь тодорхой болсон учир бид MStars Hub болон MStars Academy гэх хос төслийг аравдугаар сард эхлүүлээд байна” гэдгийг онцолсон юм.

 
 

MStars Hub

MStars Hub нь стартапуудын бизнесийн өсөлтийг хурдасгаж, хөрөнгө оруулалтад бэлтгэж, хөгжлийн дараачийн шатанд гаргахад нь тусалдаг хурдасгуур хөтөлбөр юм. Жилдээ 24 стартапыг бойжуулан хурдасгах бөгөөд энэ аравдугаар сард хүсэлтээ илгээсэн 34 салбарын 170 гаруй стартапуудаас 11 стартапыг сонгон авч олон улсын GAN хөтөлбөрийн дагуу бизнесийн сургалт, менторшипт одоогоор хамруулж байна.

Монголд IT салбарын мэргэжилтнүүд дутмаг байгаа нь технологийн стартапуудыг цааш хөгжих, бизнесээ өргөжүүлэхэд нь том саад болдог

“Менежмент форум 2021” арга хэмжээнд оролцсон компанийн удирдлагууд технологийн салбарын мэргэжилтнүүд зах зээлд хангалтгүй байгаад санал нэгдэж, энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэх нь дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, шинэ арга барилуудыг нэвтрүүлэх боломжийн эхлэл болно гэдгийг цохон тэмдэглэж байсан юм.

Мөн тэрээр “Монгол Улсад жилд 30 мянган оюутан их сургуулиа төгсдөг. Тэдгээрээс 400 нь л  технологийн чиглэлээр төгссөн байдаг. Үүнээс яг хөгжүүлэгч болж төгссөн нь тун цөөн, жилдээ 50 чанартай сайн хөгжүүлэгч хөдөлмөрийн зах зээл дээр гарч ирдэг. Энэ нь бүхэл бүтэн улсын хувьд арай л хангалтгүй, гунигтай тоо баримт юм. Хангалттай олон хөгжүүлэгч байхгүй байгаа нь олон салбарт тулгарч буй технологийн асуудлуудын гол эх үүсвэр юм. Тиймээс энэ асуудлыг шийдэхээр бид MStars Academy-г байгуулсан. Уг академи нь хамгийн сүүлийн үеийн дэлхийн жишигт нийцсэн MERN stack гэх технологиудыг хөтөлбөртөө ашигладаг. Зургаан сарын дотор Full-stack developer болж төгсөх бөгөөд бие даан хөгжүүлэлт хийх бүх л ур чадварыг эзэмших юм. Жилдээ бид 200 орчим оюутан төгсгөнө гэж тооцож буй. Ингэснээр хөдөлмөрийн зах зээлд тулгараад буй асуудалд хувь нэмрээ оруулна гэж харж байна. Манай группийн хувьд MStars Academy-ийн төгсөгчдөө заавал их сургуулийн диплом шаардахгүйгээр ур чадварыг нь харгалзан үзэж ажлын байранд элсүүлэх бодлогыг баримтална. Бусад компани уг санаачилгыг дэмжиж, өөрсдийн бодлогодоо оруулахыг уриалж байна. Мөн MStars Academy дээр олон янзаар хамтарч, та бүхэн хүний нөөцийн асуудлаа шийдэх боломжтой” гэдгийг дурдсан юм.

Стартапын экосистемийг хөгжүүлж дэлхийн хэмжээний технологийн компани бий болгох аялалд хамтран ажиллахад нээлттэй

Өөрийн илтгэлийг дүгнэн хэлэхдээ тэрээр “Монголын стартапын экосистемийг доорх гурван тулгуур баганаар хөгжүүлэхийг зорьж буй. Үүнд:

  1. Чадварлаг хөгжүүлэгчид, IT мэргэжилтнүүдийн санг MStars Academy-ээр дамжуулан бэлтгэх
  2. Түйвээгч стартапуудыг MStars Hub-аар дамжуулан хөгжүүлэх, хурдасгах
  3. Шаардлагатай хөрөнгө оруулалтыг М-Си-Эс Венчерс, болон бидэнтэй хамтран энэ зах зээлийг хөгжүүлэх зорилготой Хөрөнгө оруулагчдын сүлжээгээр дамжуулан олгох.

Энэ “тулгын гурван чулуу” хамтран ажилласнаар 5-10 жилийн дараа Монголоос дараачийн “ганц эвэрт” төрөх, технологийн олон, олон IPO хийх замналыг өнөөдрөөс бид хамтдаа бэлдэж чадна гэдгийг тэрээр онцлон “Улс орны стартап, технологийн компаниудын экосистем нь хүчтэй байснаар дэлхийн хэмжээний том компаниуд бий болох боломж бүрддэг, тиймээс энэ аялалд бусад компанийг ч бас нэгдэн, хамтарч ажиллахыг урьж байна” хэмээн илтгэлээ өндөрлөсөн юм. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.