ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Өвлийн идэш" худалдаанд борлуулж буй махны үнэ 27-40 хувиар хямд байгааг салбарын сайд нь мэдэгджээ

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хүнсний бүтээгдэхүүний үнийн талаарх мэдээлэл болон нийлүүлэлтийн талаар мэдээлэл өгчээ.

Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Импортын хүнсний татан авалтыг нэмэгдүүлэхийн тулд холбогдох зохицуулалтыг хийснээр арваннэгдүгээр сарын 7-30-нд нийт 103 вагон цагаан будаа, элсэн чихэр татан авсан.

Мөн БНХАУ-аас Эрээн, Замын-Үүдийн төмөр замын боомтоор 2021 оны арваннэгдүгээр сард 70 вагон нарийн ногоо, зургаан чингэлэг жимс, жимсгэнэ оруулж ирснээр нийлүүлэлтийн тасалдлаас үүдэлтэй үнийн өсөлтийг бууруулж, есдүгээр сарын түвшинд хүргэсэн талаар сайд З.Мэндсайхан танилцуулсан.

Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг энэ сарын 2-ны өдрийг дуустал зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд 16 аймгийн 200 гаруй иргэн, 20 аж ахуйн нэгж оролцож, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээг борлуулж байгаа юм. Үнийн хувьд 

  • үхэр 9,000-9,500
  • адуу 7,500-8,000
  • хонь 7,500-8,000
  • ямаа 6,300-6,500 төгрөгөөр борлуулж байгааг Үндэсний статистикийн хорооны 2021 арваннэгдүгээр сарын үнийн мэдээтэй харьцуулбал 27-40 хувиар бага байна хэмээн З.Мэндсайхан сайд мэдээлсэн" гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
ХАХА
15
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
БУРУУ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Дорж [202.21.108.156] 2021/12/4
Энд очиж үзсэн. Захуудаас хамаагүй үнэтэй юм билээ. Болж өгвөл тийшээ очихгүй байхыг зөвлөе.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.68.150] 2021/12/2
Шал худал...
0 | 0 Хариулах
[103.80.210.183] 2021/12/2
сайд нь өөрийнхөө гаднаас зөөлгөдөг махтай гаа харьцуулаадб айгаа юм чинь тэгж л таараа.
1 | 0 Хариулах
зочин [202.21.98.26] 2021/12/2
Худлаа ярихаа болиоч ээ Үнэ гэж тэнгэрт хадсан байна лээ шүү дээ
1 | 0 Хариулах
Зочин [103.57.94.159] 2021/12/1
Мах идэхээ багасга. Тэгвэл наад мах чинь буурна
1 | 0 Хариулах
Зочин [202.9.41.6] 2021/12/1
Naad bohir zawaan orchind hudaldaa hiilgedgee hezee bolihiin be. Hun iddeg zuilshde mergejliin hyanalt n shaardlagaa tawiachee
0 | 0 Хариулах
Бичсэн үнэ [109.201.137.50] 2021/12/1
Хямд биш байна. Угаасаа энэ сард мах хямдардаг гэнэ. Тэрнээс доош байх ёстой атал адил байна ! Жимс, цагаан идээ , махаа тэврээд харьцгаа !
0 | 1 Хариулах
Huhuujii [124.158.71.82] 2021/12/1
Bi arban negen sariin 30 nd ochson mahnii une zarim delguurees ch unetei bailaa yrjnan jil mahnii urgutgusun hudaldaa ih saihan zohion baiguulalttai une nich zohifsuulalttai sain yabagsan ene jiliin mash muu bailaa
1 | 1 Хариулах
Зочин [150.129.141.38] 2021/12/1
Шаадаг сайд гуай та газар дээр нь явж үзээд харьцуулалт хийгээч, худлаа хуцах хэнд хэрэгтэй шэж
1 | 1 Хариулах
[103.80.210.183] 2021/12/2
сайд явахаар ченжүүд сайхан бурж өгнө шүү дээ. ямар яг хүн амьтантай харьцаж үзэх биш. сайд тэнгэрийн буг шиг л явна
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.142] 2021/12/1
Хүчит шонхор дээр байнгын ажилтай малчин хүмүүсээс бөөндөж аваад цэнгэлдэхэд авчирч зарахад арай л дэндүү тээврийн зардал нэмж зарж байна лээ шүү.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.103] 2021/12/1
Тийм байгаа бол "Өвлийн идэш" худалдаанаас мах авахгүй, "Хүчит шонхор" захаас л мах авах юм биш үү. Энд хэн нэгэнд гомдоллоод байх хэрэггүй юм биш үү.
0 | 1 Хариулах
Хариуцлага [109.201.137.50] 2021/12/1
Буруу мэдээлэл өгч хүнийг бас тийшлүүлж болохгүй л дээ !
1 | 0 Хариулах
Зочин [150.129.143.145] 2021/12/1
Хөдөөнөөс ченжүүд мах авчрах, малчид мах авчрах адилхан л бинзен шатахууны зардал гарна. Тийм болохоор “Өвлийн идэш” худалдааны мах “Хүчит шонхор” захын махны үнээс хямд байх уу, өндөр үнэтэй байх уу, эсвэл адил үнэтэй байх уу гэдэг нь зах зээлийн зарчмаараа л яваа зүйл. Өндөр үнэтэй байвал хүмүүс авахгүй, хямд үнэтэй байвал ченжүүд нь бөөндөөд авчихна. Нөгөөтэйгүүр малчдын хувьд ч гэсэн хямд үнэтэй зарах юм бол тэгэж өдөржин гадаа зогсох ямар ч шаардлагагүй, ченжүүдэд бөөндөж өгчихөөд эртхэн гэртээ харихаа бодсон нь дээр биз дээ.
3 | 1 Хариулах
А [202.131.245.194] 2021/12/1
Бүтэн үхэр авбал 9,000₮ юм байна лээ. Салгаж өгөхгүй гээд байгаа.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.96.212] 2021/12/1
Битгий ингэж худлаа ш**ж бай Салбарын сайдаа
9 | 0 Хариулах
Зочин [202.21.113.238] 2021/12/1
за за ша а а а а а а
3 | 0 Хариулах
Зочин [202.9.41.22] 2021/12/1
ккк Оюун-Эрдэнэ өөрөө гэнэт ирээд шалга даа.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.130] 2021/12/1
Өвлийн идэш гээд групп дээр "баахан хөдөөний дугаартай машинтай дээл өмссөн ченжүүд л байлээ, танийшдээ гаруудыг" гэж бичсэн байсан
4 | 0 Хариулах
зочин [202.131.244.210] 2021/12/1
захаас үнэтэй байхад юугаа яриад байгаан болоо? хэн ийм худла мэдээлэл цуглуулдаг бнаа
6 | 0 Хариулах
Зочин [203.91.115.52] 2021/12/1
Худалчуудаар дүүрсэн төрийн алба!!!. Махны үнэ дээр хэлсэн шиг байвал авахад гомдол алга!!!. Хөдөөний муусайн шуналай новшнууд амандаа орсон тэнгэр тулсан үнээ хэлээд зогсож байна. Үнэхээр хэлэх ч үг алга!!!.
6 | 0 Хариулах
zochin [112.72.10.230] 2021/12/1
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өөрөө ирээд үзээ
1 | 0 Хариулах
neteg [хориотой үг] [202.126.88.162] 2021/12/1
naad saidaa ter tuv tsengeldeh deer zogsooj 27-40 huviar hyamd zaruul
2 | 0 Хариулах
Зочин [202.21.108.16] 2021/12/1
Ерөнхий Сайд нь ойгүй худалч болохоор бүх яамдуудын сайд нар нь даган дуурайдаг байх. Энэ ЗГ т үнэн үгтэй Сайд ганц ч байхгүй байгаа нь бүх цаг үеийн ЗГ уудаас ялгагдана.
9 | 0 Хариулах
Зочин [202.179.24.32] 2021/12/1
Сая очиж сонирхсон, Хүчит шонхороос үнэтэй бна.
5 | 0 Хариулах