ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/29-НД НИЙТЛЭГДСЭН
Шинээр 190 хүнээс коронавирусийн халдвар илэрч, таван иргэн нас баржээ
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 3,742 сорьцод PCR шинжилгээ хийхэд 190 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ.
Энэ нь сүүлийн найман сарын хугацаанд нэг өдрийн дотор шинээр илэрсэн хамгийн бага тохиолдол болж байна. Хамгийн сүүлд 2021 оны гуравдугаар сарын 21-ний өдөр улсын хэмжээнд 170 тохиолдол бүртгэгдэж, түүнээс хойш өдөр бүр 200-аас дээш халдвар шинээр илэрч байгаа юм.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 382,323 болж нэмэгдлээ.
Шинээр батлагдсан тохиолдлын
- 112 нь нийслэлд
- 78 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь архаг хууч өвчин болон КОВИД-19-ийн хавсарсан шалтгаанаар 41-80 насны таван хүн нас баржээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Эмчлүүлж буй иргэдийг биеийн байдлаар нь ангилбал
- хөнгөн 2,377,
- хүндэвтэр 2,815
- хүнд 739
- нэн хүнд 112 хүн байна.
Мөн хэвтэн эмчлүүлэгчдийн 232 нь жирэмсэн эх, 1,251 нь хүүхдүүд байгаа юм.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

