Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

О.Батнайрамдал: Шатахууны нэг удаад нэмэгдэх үнийн дээд хязгаар 100 төгрөг байна

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

АИ-92 шатахууны үнийг чөлөөлөхөөр шийдэж байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал мэдээллээ. 

Ингэснээр хэд хэдэн давуу тал бий болно хэмээн тооцоолж байна. 

  • Төр шатахууны үнэд оролцохгүй
  • Дэлхийн зах зээл дээрх шатахууны үнийн өсөлтийг дагаж үнэ хөдөлнө
  • Үнийн огцом өсөлт бий болгохгүйн тулд сүүлийн зургаан сарын үнийг дундчилдаг болно. Ингэснээр дэлхийн зах зээлд үнэ өсөхөд иргэдэд огцом өсөлтийг мэдрүүлэхгүй буюу зах зээлд шок үүсгэхгүй байх нөхцөл бүрдэнэ
  • Нэг удаад нэмэгдэх дээд хязгаар 100 төгрөг байна
  • Төсвийн ачаалал дарамт буурна
  • Шатахуун импортлогч компаниуд зах зээлийн зарчмаараа, төрийн дарамтгүй ажиллах нөхцөл бүрдэнэ гэж тооцож байна. 

Өнгөрсөн хугацаанд төрөөс зах зээлд оролцож, үнийг тогтоон барьсантай холбоотойгоор шатахуун импортлогч компаниуд 66.4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа юм. Хэрэв төрөөс оролцсоор байвал энэ алдагдал оны эцэс гэхэд 100 тэрбум төгрөг давахаар байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон тайлбарлаж байв. 

АИ-92-оос бусад төрлийн шатахууны үнэ Монгол Улсад зах зээлийн зарчмаараа тогтож буй. Харин иргэдийн өргөн хэрэглэдэг АИ-92 шатахууны үнийг автоматаар тооцох боломжтой болж байна. Тодруулбал, АИ-92 шатахууны үнийг 2021 оны арваннэгдүгээр сарын байдлаар тооцож үзвэл

Манай улс шатахуун авч буй хил үнэ тонн тутамдаа 830 ам.доллар буюу 1,786 төгрөг байна. Үүн дээр Онцгой албан татвар, Гаалийн албан татвар, Автобензин албан татвар, НӨАТ зэрэг нийт татвар 326 төгрөг болж буй. Тээвэр, үйл ажиллагааны зардал зэргийг тооцвол дэлхийн зах зээлийн өртгөөрөө нэг литр АИ-92 шатахууныг 2,400 төгрөг байхаар байгаа бол 2,050 төгрөгөөр зарснаар литр тутамдаа 346 төгрөгийн алдагдлыг компаниуд хүлээж байгаа юм.