Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын суурин болон түр цэгүүдийн БАЙРШИЛ
Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын явуулын 35 баг, суурин 47, түр 24 цэг 09:00-20:00 цагт ажиллана.
Эдгээрт 108 багийн 448 эмч, ажилтан ажиллаж, 5,858 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Та өөрт ойр байрлаж буй аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 88, II тунд 166, нэмэлт сэргээх тунд 4,262 буюу нийт 4,516 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.8 хувь, II тунгийн хамралт 71.3 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 26.1 хувь байна.
Мөн 2,966 жирэмсэн эх, 12-15 насны 67,822, 16-17 насны 26,675 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдав.
Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

