Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Иргэдийн амны хаалт зүүх, гараа тогтмол угаах зэрэг дадал амьсгалын замын бусад өвчлөлийг бууруулах хүчин зүйл болж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
"Иргэдийн амны хаалт зүүх, гараа тогтмол угаах зэрэг дадал амьсгалын замын бусад өвчлөлийг бууруулах хүчин зүйл болж байна"
Sara, ikon.mn - text to speech

Сүүлийн жилүүдэд амьсгалын замын халдварт өвчлөл буурч байгаа талаар Эрүүл мэндийн яамны газрын дарга Б.Буянтогтох хэллээ.

Тэрбээр COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар танилцуулах үеэрээ "Одоо томуугийн улирал хаяанд ирсэн байна. Гэхдээ томуу болон томуу төст амьсгалын замын өвчлөл өнгөрсөн жилтэй харьцуулахад хамаагүй буурсан үзүүлэлттэй гарсан.

Үүнд улирлын томуугийн вакцин болон амны хаалт зүүх байдал нөлөөлж байна.

Томуу, томуу төст болон амьсгалын замын бусад халдварт өвчний 2019 оны нөхцөл байдлыг 2020 оныхтой харьцуулахад буурсан үзүүлэлт гарч байсан. Энэ жил ч ийм зүйл ажиглагдаж байна.

Цар тахлаас хойш амны хаалт зүүх, гараа тогтмол угаах зэрэг амьдралын ердийн дадлууд эргээд амьсгалын замын бусад өвчлөлийг бууруулах хүчин зүйл болж байгаа нь эерэг хандлага гэж үзэж байна" хэмээсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/443334467161706