ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Алтангэрэл: “Surge” бол Монгол Улсын хувьд стратегийн ач холбогдолтой төсөл

ikon.mn
2021 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын баруун бүсийн гурван аймаг эрчим хүчний хэрэглээний хувьд ОХУ-аас хараат оршдог. Жил бүр 16.4 тэрбум төгрөгийн эрчим хүчийг хойд хөршөөсөө импортолдог. Тэгвэл хувийн хэвшлийн санаачилгаар “Баруун Монгол Энержи” компани “Surge” төслийн хүрээнд Увс аймгийн Улаангом суманд 60 МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц байгуулан баруун бүсийн эрчим хүчний хараат бус байдлыг хангахыг зорьж байна. “Баруун Монгол Энержи” компанийн гүйцэтгэх захирал Б.Алтангэрэлтэй энэхүү “Surge” төслийн талаар ярилцлаа.

- Увс аймгийн төв Улаангом суманд баригдах 60 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын төсөл анх хэдэн оноос яригдаж эхэлсэн юм бэ?

-Монгол Улсын баруун бүсийн эрчим хүчний импортын хамаарлыг бууруулах “Surge” төслийн хүрээнд бүтээн байгуулагдах энэ цахилгаан станцыг байгуулах санаа анх 2015 онд гарсан юм. Түүнээс хойш манай компани төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, техник, эдийн засгийн үндэслэл зэргийг хийлгэж 2019 онд дууссан ч цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зогсонги байдалд орж, саяхнаас хэрэгжиж эхэлж байна. Анх бид германчуудаар энэ цахилгаан станцыг бариулах гэсэн боловч төслийн үнэлгээний асуудал дээр тохиролцоогүй. Дараа нь Хятадаас хөрөнгө оруулалт татах гэсэн боловч гадаад улс оронд нүүрсний цахилгаан станц санхүүжүүлэхээс татгалзах шийдвэр гаргасан. Өнөөдөр бид Австралийн компанитай хөрөнгө оруулалтын хэлэлцээр байгуулж, санхүүжилтээ дансандаа байршуулаад байна. Бүтээн байгуулалтын ажил ирэх хавар тавдугаар сард эхэлнэ. Түүнээс өмнө орон нутагт суурь бүтцийн ажлууд хийгдэж байгаа.

-Германы хөрөнгө оруулалт гацсан шалтгаан нь юу юм бэ?

-ХБНГУ-ын “Deutsche Bank”-тай бид анх ярилцаж тохирсон байсан. Уг хэлцлийн хүрээнд тус улсын “Siemens” компанийн тоног төхөөрөмжид суурилсан цахилгаан станц байгуулахаар төлөвлөж техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад 180 сая еврогийн өртөгтэй байхаар тооцоо гарсан. Гэвч энэхүү өртөг нь бидний хувьд ахадсан үнэлгээ байсан. Учир нь уг үнэлгээний дагуу станцыг байгуулсан тохиолдолд явцын дунд хийгдэх засвар үйлчилгээний өртөг өндөр, эргэн төлөгдөх хугацаа уртсах төлөвтэй байсан юм. Улмаар ОХУ болон БНХАУ-ын компаниудаар ТЭЗҮ хийлгэхэд төслийн зардал 130-150 сая орчим ам.доллар байна гэсэн тооцоо гарсан. Тийм учраас энэ хамтын ажиллагааг үргэлжлүүлээгүй.

-60 МВт-ын цахилгаан станц байгуулагдсанаар баруун гурван аймаг төдийгүй Монгол Улсын эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөг та хэрхэн тодорхойлох вэ?

-Товчхондоо, баруун гурван аймаг эрчим хүчний хувьд ОХУ-аас бүрэн хамааралтай. Өндөр ачаалалтай үедээ 28-30 МВт цахилгаан хэрэглэдэг. Эрчим хүчний импортын төлбөрөө Орос руу хатуу валютаар төлдөг. Тиймээс нэгдүгээрт, энэ бол хойд хөрш рүү гарч байгаа валютын урсгалыг эх орондоо үлдээх шийдэл гэж харж байна. Хоёрдугаарт, ОХУ-аас авч байсан эрчим хүчний хэрэглээг дотоодоос шийдсэнээр орон нутагт ажлын байр бий болно. Энэ төслийн хүрээнд нүүрс тээврийн жолоочтой нийлээд 500 орчим хүний ажлын байр шууд утгаараа бий болох юм. Түүнчлэн цахилгаан станцыг дагаад арьс шир, ноос ноолуур, мах, махан бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрлэл гээд жижиг, дунд үйлдвэрүүд орон нутагт хөгжих бүрэн боломжтой. Дагалдах үйлдвэрлэлүүд хөгжсөнөөр эдийн засагт үлэмж хэмжээний эерэг нөлөө үзүүлнэ. Одоо бүх зүйл Улаанбаатар хотод төвлөрдөг. Энэ нь цахилгааны станцын ууртай холбоотой. Дулааны цахилгаан станц эрчим хүч үйлдвэрлэхдээ уур мөн үйлдвэрлэдэг. Түүнийг дагаад хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлүүд хөгжих боломж бүрддэг юм. Ноос ноолуур, арьс шир боловсруулахад бүгдэд нь уур шаардлагатай. Тиймээс баруун аймгуудад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болно гэсэн үг. Түүнчлэн уул уурхай, барилгын материал үйлдвэрлэл баруун аймагт хөгжихөд эрчим хүчний хувьд ОХУ-аас хамааралтай байдал нь дөнгө болдог. Улам бүр өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангахад Улаангомд байгуулагдах “Surge” цахилгаан станц стратегийн ач холбогдолтой.

 

-Цахилгаан станцыг Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Концессын гэрээний дагуу барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгөөр байгуулж буй. Станцыг төрд хэдэн жилийн дараа шилжүүлэх вэ?

-Бид Засгийн газартай 30 жилийн хугацаатай Концессын гэрээ байгуулсан. Увс аймгийн Улаангом хотоос 130 км зайд, Бөхмөрөн сумын нутагт орших Хотгор Шанагын нүүрсний уурхайг түшиглэж бид энэхүү цахилгаан станцыг байгуулах юм. Товчхондоо, “Surge” төсөл бол төрд огт дарамтгүйгээр, бүхэлдээ хувийн хэвшлийн санаачилга, хөрөнгө оруулалтаар Монгол Улсын баруун бүсийн эрчим хүчний асуудлыг шийдэх төсөл юм. ОХУ-аас валютаар авч байсан эрчим хүчийг бид өөрсдөө уул уурхайн түүхий эддээ нэмүү өртөг шингээн үйлдвэрлэж байна гэсэн үг.

-Хотгор Шанагын уурхайн нөөц хэдэн тонн вэ?

-Хотгор Шанагын уурхай олон улсын JORC стандартаар 560 сая тонн нүүрсний батлагдсан нөөцтэй. ТЭЗҮ-ийн дагуу энэ цахилгаан станц нь жилд 250 мянган тонн нүүрс хэрэглэх тооцоотой. Тиймээс цахилгаан станцыг түүхий эдээр хангах хангалттай нөөцтэй. Бидэнд орд нь, бас хэрэглэгч нь байна. Энэ цахилгаан станц байгуулагдсанаар баруун бүсийн хөгжил шинэ түвшинд гарна. Төвийг чиглэсэн хүн амын нүүдэл ч гэсэн саарах боломжтой гэж харж байна.

-“Surge” төслийн энэ цахилгаан станц нь зөвхөн Монгол төдийгүй гурван улсын оролцоо бүхий төсөл гэж байгаа. Энэ талаар дэлгэрүүлбэл?

-БНХАУ-ын цахилгаан станц барих технологи сүүлийн үед дэлхийд тэргүүлж байна. Манай төслийн бүтээн байгуулалтад ажиллах БНХАУ-ын төрийн өмчийн “Power China” компани дэлхийд хамгийн өндөр түвшний технологиор олон улсад эрчим хүчний станц байгуулж буй. “Surge” бол байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө хамгийн багатай, сүүлийн үеийн хайбрид буюу нар болон нүүрсээр ажиллах хосолмол технологи бүхий Монголын анхны станц болох юм. Хамгийн орчин үеийн цахилгаан станцын ТЭЗҮ-ийг анх бид германчуудаар, дараа нь хятадуудаар хийлгэсэн. Технологийн хувьд ижил ч хөрөнгө оруулалтын хувьд ялгаатай байсан учраас бид Хятадыг сонгосон. Өөрийн хөрөнгө оруулалтаар бид өнгөрсөн хугацаанд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, усны хайгуул, барилгын зураг төсөл зэргийг хийлгээд байна. Зөвхөн хөрөнгө оруулалтаа хүлээж байсан бол хоёр сарын өмнөөс Австралийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрт хүрч, бүтээн байгуулалтаа эхлүүлэхэд бэлэн болоод байна. “Surge” бол зөвхөн Монгол орны баруун бүсээр тогтохгүй өргөн цар хүрээтэй төсөл.

-Энэхүү төсөл нь хөрөнгө оруулалтаа хэдий хэр хугацаанд нөхөх тооцоотой вэ?

-ТЭЗҮ-ийн дагуу Австралийн компани 150 сая ам.долларын хөрөнгө оруулж байгаа. Хөрөнгө оруулалтаа долоон жилийн хугацаанд нөхөх тооцоотой.

-Төслийн бүтээн байгуулалтын үргэлжлэх хугацаа хэдэн жил вэ? Хэзээнээс цахилгаан станц баруун аймаг болон төвийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх боломжтой болох юм бэ?

-Барилгын ажлыг хоёр жилийн хугацаанд дуусгаж, эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөж ажиллаж байгаа.

-“Surge” бол зөвхөн баруун аймгийн эрчим хүчээр тогтохгүй өргөн цар хүрээтэй төсөл гэж та өмнө нь хэлсэн. Энэ талаар тодруулна уу.

-Өмнө дурдсанчлан баруун гурван аймгийн эрчим хүчний нийт хэрэглээ оргил үедээ 30 МВт. Үйлдвэрлээд, энэ хэрэглээнээс давсан эрчим хүчийг бид төвийн эрчим хүчний системд нийлүүлэх боломжтой. Нөгөө талаас, дэлхий даяар цахимжиж байна. Тэр хэрээр эрчим хүчний хэрэглээ тэлж, дэлхийн улс орнуудад хомсдол үүсэж буй. Блокчэйн технологид суурилсан шинэ төслийг “Surge” төслийн хүрээнд хэрэгжүүлэхээр бид ажиллаж байна. Төрөөс хараат бус, хувийн хэвшлийнхний байгуулж буй цахилгаан станц учраас технологийн эринд бид түүчээлж ажиллах боломж байна. Блокчэйн технологид суурилсан крипто зах зээлд орох, эсвэл дата центр ч Монголд байгуулах боломжтой. Бидэнд олон улсын хэд хэдэн компаниас санал ирсэн байгаа. Өдгөө бид нүүрсээ түүхийгээр нь гадагш экспортлох биш, үнэ цэн шингээгээд, технологийн эцсийн бүтээгдэхүүн гаргахыг зорьж байгаа гэсэн үг.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
33
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Гүн Ц. [66.181.180.129] 2021/11/16
Saikhan sanagdlaa zuvlultiin ueees hoish mongold negch uildver nemej barigdsangui odo hugjih tsag bolson. Uvsad barigdah ene dulaanii hybrid tsahilgaan stants hurdan amjilttai barigdaj duusaasai. Orosoos 100% tsahilgaanii haraat baruun 3 aimag maani dan gants erchim huchnii asuudlaa shiideh bus tsengeliin manlaid hureh bolomjtoi bolj baina gej harjiinda
0 | 0 Хариулах
Янжив Жамцаа [103.229.120.99] 2021/11/15
Баруун гурван аймгийн эрчим хүчний хэрэглээг хангахад тохирох төсөл байна Эрдэнэбүрэнгийн УЦС байгуулж концэссээр 30 жил өрөнд орж байгаль орчин сүйтгэх биш 7 жилд өртөгөө нөхөх нь ашигтай Дэмжих төсөл мөөн !
1 | 0 Хариулах
Бөхөө [66.181.161.84] 2021/11/14
Солонгосчуудад сангийн сайд Хүрэлбаатарыг зарсан гээд ерөнхийлөгч асаэ Баттулга яриад байсан нь ингэхэд юу болсон бэ?
0 | 0 Хариулах
Баруун монгол [139.5.219.167] 2021/11/14
Алтангэрэл . Хүрэлбаатарын ах дүү нар хотгор шанагын нзүрснйи ордын лицэнзийг солонгосуудад зарсан гэж цэнзургүй мөнхбаясгалан яриад байсан издэ.тэгхээр нүүрсний нөөц нь Со компанийх. Станц нь монголынх болох юм уу
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.120] 2021/11/13
Хэрэгтэй гэдгийг нь хүн бүр ойлгоод бна төслийг хэрэгжүүлж бгаа багт ажлын амжилт хүсье
1 | 0 Хариулах
Зочин [202.21.109.41] 2021/11/12
Сэрэхгүй бол сайхан зүүдээ гэж. Эсвэл тэзү төсөл гэж мөнгө олдог луйварчин гарууд байх. Нүүрсний цахилгаан станцын төслийг австрали битгий хэл хятад улс хүртэл дэмжихгүй гэдгээ зарласан байгаа. Тэгэхлээр Хятадын төрийн өмчит компани бас ийм төсөлд оролцох боломжгуй. Хэрэглэгч болон хүн амын нөөцгүй газар тэгээд нүүрсний станцын төсөл шүү.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.106] 2022/8/24
Яг үнэн, бодитой зүйл алга. Австрали, Хятад нүүрсийг санхүүжүүлэхгүй. Яг хэний өмч вэ гэдэг бас харагдахгүй юм. Тийм учраас ВОТ нөхцөл аюултай
0 | 0 Хариулах
Зочин [180.149.65.2] 2021/11/12
186 жилийн нүүрсний нөөц нэж харагдаж бна шүү. Энэ төсөл ашигтай иалаас нь дэмжээсэй
0 | 0 Хариулах
Ардууд [202.126.88.137] 2021/11/12
Нүүрсээ солонгосуудаас худалдаж авах уу? Хотгор шанагын уурхайг Хүрэлбаатар аль хэдийн Со нарт зарчихаа биздээ
1 | 0 Хариулах
Зочин [122.201.21.147] 2021/11/12
baharhmaar yumaa ! amjilt husye
2 | 0 Хариулах
Зочин [46.139.208.215] 2021/11/12
Сайхан төсөл сэдэж, зоригтой хийж байгаад нь бүгдээрээ талархалтай хандацгаая. Ардчилсан нийгэмд хувийн хэвшил л хөгжил дэвшлийг түүчээлж байдаг билээ. Эдгээр залууст ажлын өндөр амжилт ерөөж, олон мянган Монголчуудад ажлын байр бий болгож байгаад талархаж байна
7 | 0 Хариулах
Зочин [66.181.161.70] 2021/11/12
Za odoo ene udaad nuguuduul yaj unagaahnuu harie, hdn tolgoitoi hurga, heden hultei tugal gehnuu
2 | 0 Хариулах
Зочин [202.21.104.2] 2021/11/12
Станцаас гарч байгаа уураар хүлэмжийн аж ахуй эрхлэх боломжтой. Жилийн 4 улирал нарийн ногоо тарина.
3 | 0 Хариулах
sdf [202.21.108.190] 2021/11/12
одоо нөгөө оросын гар хөлүүд гарч ирээд төслийг унагаана даа
4 | 3 Хариулах
Зочин [103.14.36.250] 2021/11/12
оросууд троллуудаа ажиллуулна даа одоо
4 | 1 Хариулах
Зочин [202.126.90.155] 2021/11/12
[хориотой үг] dahiad l shalaanzaar nuurs zuuh yum yariad bhiin. Stants ruugaa nuurs zuunu gej TT shig shoroo tatuulsan gamshig yum hiine dee
0 | 1 Хариулах
Зочин [122.201.21.147] 2021/11/12
ene oros troll baij magadgui
1 | 2 Хариулах
Зочин [66.181.182.109] 2021/11/12
za odoo ivanuudaas sanhuujdeg hed yaj dairahnuu harie
2 | 0 Хариулах
Зочин [202.70.36.122] 2021/11/12
Belen tsets4 dulaan tsahilgaanii stantsaa copy zasvarlaad hiij bolno shde. Ub baigaa tsets4 stantsaa huulasd tsets5 bolgoj boldoggui ym baihdaa. 20 jil stants barina geed zogsooso
1 | 0 Хариулах
Зочин [192.82.73.215] 2021/11/12
yu gsnc ugiin
0 | 0 Хариулах
BaljaaEB [27.123.214.2] 2021/11/12
Баруун Монгол ч байхдаа яахав дээ.
2 | 1 Хариулах
Зочин [122.201.21.147] 2021/11/12
oros troll
1 | 2 Хариулах