Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Шинээр 1,636 хүн халдвар авсан нь PCR-аар батлагдаж, 12 иргэн нас баржээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,636 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR  шинжилгээгээр батлагдсан гэдгийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Баярболд хэллээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 356,765 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын бүгд дотоод халдвар бөгөөд

  • 965 нь Улаанбаатар хотод,
  • 671 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 12 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,638 хүн эндээд байна.

Нас барсан иргэдийн 77.3 хувь нь халдвараас гадна архаг хууч өвчин хавсарсан оноштой байжээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 17,349 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 53,095 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 8,058
  • Хүндэвтэр- 6,813
  • Хүнд – 2,114
  • Маш хүнд -364 хүн байна.
 

Ташрамд дурдахад, Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа юм.

Мөн хоногт эдгэрч, тусгаарлалтаас гарч байгаа тохиолдлын тоог мэдээлэхээ зогсоогоод буй.