ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн салбар нэгдсэн цахим системд шилжсэнээр эмч, ажилчид цаг алдалгүй мэдээллээ солилцох боломж бүрджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн хөгжлийн төв 2021-2024 оны хооронд “Нэг бодлого Нэгдсэн зохицуулалт” гэсэн стратегийг хэрэгжүүлэн ажиллаж буй.

Ингэхдээ энэ онд багтаан Төрийн уламжлалт үйлчилгээг цахимжуулах үйл ажиллагааг бодлогын хүрээнд зохион байгуулж, зургаан программыг хөгжүүлэн эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм.

Үүнд,

  1. Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн систем,
  2. ЕRP систем,
  3. төгсөлтийн дараах богино хугацааны цахим сургалтын платформ,
  4. Н-info программын веб хувилбар,
  5. Tableau программ хангамж,
  6. Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн платформ систем багтжээ.

Эрүүл мэндийн салбар 4,000 гаруй эрүүл мэндийн байгууллагын 57 мянга гаруй эмч, ажилтантай. Өмнө нь тухайн байгууллагууд болон хувь хүн бүгд өөр, өөр системийг ашигладаг байсан аж.

Харин ийнхүү цахим болгосноор байгууллага, хувь хүн бүгд нэг платформоор тусламж үйлчилгээний чанарын асуудлаа солилцох боломж бүрдэхийн зэрэгцээ цаг хугацааг хэмнэж байна.

 

Өөрөөр хэлбэл, өмнө нь хөдөө орон нутгаас нийслэл рүү бичгээр албан бичиг тайлан зэргийг хүргүүлж цаг хугацаа олон бэрхшээлтэй тулгарч байсан бол одоо нэгдсэн нэг системтэй болж, эрүүл мэндийн ажилчид интернэттэй үедээ хаанаас ч мэдээллээ явуулж, хүлээж авах боломж бүрдэж байна.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цахимжуулснаар, эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах, амьдралын чанарыг сайжруулахад бодитой үр нөлөө үзүүлнэ гэж салбарын мэргэжилтнүүд тооцож байгаа юм байна. 

Түүнээс гадна, Дэлхийн банкны санхүүжилттэй Цахим эрүүл мэнд төслийн үйл ажиллагааны үр дүнд, эрүүл мэндийн өгөгдөл, мэдээлэл, технологийн 24 стандартыг бий болгожээ.

Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг цахим суурьтай хийж, төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагааны бүртгэл, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх үйл явцыг бодит цаг хугацаанд шилжүүлсэн.

Эмийн үнийн хөнгөлөлт, Ковид-19 олон улсын эрүүл мэндийн гэрчилгээ, вакцины гэрчилгээ, дотоодын QR батламж, эмчийн магадалгааг Төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем E-Mongolia, ТҮЦ машинаар дамжуулан иргэдэд олгож байна.

Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын хамтын ажиллагааны хүрээнд  эмчийн үзлэгийн цаг захиалга,  эмнэлзүйн лабораторийн шинжилгээний хариу, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас, цусны бүлгийн тодорхойлолт, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг Төрийн мэдээлэл солилцооны Хур системд холбосон ба тун удахгүй E-Mongolia аппликэйшнээр дамжуулан үйлчилгээнд гарах бэлтгэл ажлыг хангаад байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

ВИДЕО:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.176.150] 2021/10/29
Манай бүрхий л салбарууд лавлах утсаа огт авдаггүй шүү. Энэ гажуудлыг засах хэрэгтэй дээ. Эсвэл чадваргүй залхуу нөхдүүд лавлах утсан дээр суудаг юм болов уу.
0 | 0 Хариулах
Зочин [104.243.212.140] 2021/10/28
Хэдэн эмч нараа эм бичихдээ хөнгөлөлттэй эм бичвэл коод моодийг нь өгч бай гэж хэлээч. Заавал өвчтнөөр хэлүүлэх юу байна. Энэ эмчид үнэндээ ядаргаатай учраас бусад орон эмийн сангаас авахад эмийн санч нь хөнгөлөлтөө хэлээд хасаад өгдөг юм. Үүнийгээ зохицуул ажил хэрэг болгож нэг тийш нь хуулийн дагуу юм хий.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.98] 2021/10/28
Teged sulje n bainga tasarna emch nar n xvn uzxeesee ilvv xuruunii xeegiin unshuulad xuugud gargadag boljde
2 | 0 Хариулах