Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн амын 12.2% нь коронавирусийн эсрэг вакцины бүүстер тунг хийлгэжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

COVID-19 халдварын эсрэг вакцины нэмэлт буюу гурав дахь тунг улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 398,573 хүн хийлгэжээ.

Энэ нь өнгөрсөн хоногоос 4,912-оор нэмэгдсэн үзүүлэлт юм.

Монгол Улс коронавирусийн эсрэг дөрвөн төрлийн вакцинаар 12-оос дээш насны иргэдээ дархлаажуулж буй.

Одоогоор вакцины нэгдүгээр тунд нийт хүн амын 69.3 хувь, хоёр дахь тунд 65.7 хувь нь хамрагдсан бол нэмэлт тун буюу гурав дахь тунг хийлгэсэн хүний тоо хүн амын 12.2 хувийг эзэлж байна. 

 

Дархлаа сэргээх тунгийн вакциныг хийлгэснээр дархлаагаа сэргээх, халдварт өртөхөөс урьдчилан сэргийлэх, халдварт өртсөн тохиолдолд хүндрэлээс сэргийлэх давуу талуудтай гэдгийг мэргэжлийн байгууллагаас мэдээлж байгаа.

Мөн вакцины нэгдүгээр тунг хийлгэсэн иргэд хоёрдугаар тунг 21 хоногийн дараа хийлгэнэ. Түүнчлэн хоёр тун хийлгэсэн 18-аас дээш насны иргэд гурван сарын дараа дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдах ёстойг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж буй.

Харин вакцины хоёр тунтай ч КОВИД-19-ийн халдвар авч өвчилсөн бол эдгэрснээс хойш 21 хоногийн дараа гуравдугаар тунд хамрагдах боломжтой юм.

Түүнээс гадна, зорилтот бүлгийн иргэдийн нэмэлт тунд хамрагдсан байдал 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулах шийдвэрийг өчигдөр Засгийн газрын хуралдаанаас гаргасан билээ.

 
Зураг
13 | 18 | 18 цаг